Нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдол үүссэн 15 га талбайн бохирдлыг бууруулах, саармагжуулах ажил Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Биокомбинат орчмын хөрсний бохирдол үүссэн 7 га талбайгаас эхэлжээ.
Тус байршил нь барилгын хог хаягдал /цемент, арматурын төмөр/ болон нянгийн бохирдолтой бохир ус /тогтмол нуур үүсэж үнэр орсон/ байдалтай байсан нь тухайн хорооны иргэдийн зорчих орц гарцыг хааж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулахаас гадна хуримтлагдсан хог хаягдлаас үүдэлтэй хөрсний бохирдол, газрын элэгдэл доройтол, эвдрэл үүссэн байна.
Хөрсний бохирдол, доройтлыг саармагжуулан нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсний дараа тухайн газарт ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуулах аж.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!