ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Биокомбинат орчимд голын голдирол өөрчилснөөс үүдэн иргэд үерт автаж байна гэх гомдлын дагуу хяналт, шалгалт эхлүүлжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдээс Гольф амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж нь голын голдиролыг өөрчилснөөс үүдэн айлууд ихээр үерт автаж байна гэх мэдээллийн дагуу тухайн байршилд хяналт шалгалт хийж эхэлжээ.

Тухайлбал үргэлжлэн орсон борооны улмаас Туул голын усны түвшин нэмэгдэж, эргээ давж хальсан, голын эрэг нурж түрэгдсэн. Туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд орсон айл, өрхүүд усанд автаж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Тус газарт үерт автсан дөрвөн айл өрхийг нүүлгэн шилжүүлж, Онцгой байдлын алба, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо болон тус хорооны нутагт Ус хангамжийн баруун шинэ эх үүсвэрийн төслийн үйл ажиллагааны хүрээнд барилга угсралтын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагууд хамтран шуурхай арга хэмжээ авч даланг бэхжүүлэн дайрга асгаж өндөрлөх ажлыг гүйцэтгээд байгаа аж.

зураг
 
зураг
 

Туул голын усны түвшин ихсэж, зарим нам эрэгтэй хэсгээрээ эргээ давж аюултай нөхцөл байдалд байгаа энэ үед гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх, үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барьж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.

 

Эх сурвалж: Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ [202.21.110.94] 2024/8/10
МАЛ МАЛЛАХ СОЁЛ БОЛ БИЕТ БОЛОН БИЕТ БУС ҮНЭТ ӨВ СОЁЛ ЮМ. ҮҮНИЙГ Л ХАРИН ЮНЕСКО-д БҮРТГҮҮЛНЭ ЭНЭ ТЭР ГЭЖ ДАЛДАГАНАВАЛ ЖИНХЭН АЖИЛ ШҮҮ....ЭРХЭМ ҮХЭРНҮҮД ЭЭ..........
0 | 0 Хариулах
Зочин [172.59.189.133] 2024/8/10
Bvhd ursahaar l haragdaj bn
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.48] 2024/8/10
МАН монголчуудыг алах юм тогтмол хийж байна
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.182] 2024/8/9
Оливия Майсон - Английн Ньюкастл их сургуулийн багш, судлаач; Би Иордан улсын малчдыг судалдаг. Тэнд малчдыг маш богино хугацаанд суурьшуулж ахуй амьдралыг нь сүйтгэсэн байдаг. Тэндэхийн нөхцөлтэй харьцуулахад монголд нөхцөл байдал гайгүй байгаа ч тэр явдал монголд давтагдахад ойрхон бгаа нь харамсалтай. Монголчууд яг одоо юу болоод байгаа, ирээдүйд юу тохиолдож болох тухай ойлголт багатай байх шиг. Гэтэл энэ бүхэн дэлхийн өөр газар, өөр цаг үед ямар нэгэн байдлаар тохиолдсон байдаг юм. Гадна дотны компаниуд хөгжлийн нэртэй олон төслийг хэрэгжүүлж, малчдыг шахдаг. Ингээд малчин орчин үеийн “ боолын” гэж нэрлэгддэг хөдөлмөр эрхлэхээс өөр аргагүй болж, ахуй амьдрал нь сүйрдэг. Мал маллах гэдэг цаанаа үй олон агуулга, утга учиртай, үнэт зүйл. Тэр бүхнийг бүдүүлэг гээд устгачихдаг. -
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.182] 2024/8/9
- Монголчууд энэ замыг бүү давтаасай. Гадны улсын туршлага гэж ярихдаа энэ мэт зүйлсийг олж хараасай. Үнэт зүйл гэдэг өөр өөр зүйл байдаг. Хэн нэгний үнэ цэнэтэй зүйл таныхтай адилхан биш бж болно. Тэглээ гээд муу муухай гэсэн үг биш. Малчдыг суурьшуулах ердөө ч сайхан зүйл биш. Нэг суурин болчихвол буцаад нүүдлийн болох боломжгүй, өнгөрлөө гэсэн үг. Тиймээс малчдыг суурьшуулах бодлогоо орхих хэрэгтэй. Одоо л зогсоохгүй бол хэт оройтохоор байна шүү.
3 | 1 Хариулах
Зочин [122.201.31.198] 2024/8/11
Энэ бол Хятадын бодлогоор хоршоолол нэртэйгээр хийж бгаа ажил шүү оунэрдэнэ амарбаяслан тгд энийг дэмжиж хатгаж тоглолоо бга төрд далд гадны эрх ашгийн төлөө тоголдог хэсэг бүлэг улсуудын тоглолт маш их мөнгө зээлж аваад тэрүүгээрээ хоршоолол байгуулж монгол малчдыг сурин амьдралд оруулаад ардуур нь уул уурхайг ухах гэсэн маш их далд бодлог явуулж ба
0 | 0 Хариулах
zochin [39.144.93.92] 2024/8/9
Zoriud iim gazar buuj shine ger awah sanaatai baidag baih.Shunal ihedwel shulam bolno
4 | 2 Хариулах
Зочин [66.181.183.55] 2024/8/9
Hohino muu lanuud
3 | 2 Хариулах
Болор [66.181.187.17] 2024/8/9
Голын сав газар дотор ямар үлийгээ хийж буугаад байгаа лаларууд вээээ
5 | 1 Хариулах
Зочин [45.133.5.86] 2024/8/9
Хохино.
3 | 1 Хариулах