Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Идэрсайхан: Жаргалантын аманд барьж буй үерийн хамгаалалтын хоёр далангийн нэгийг ашиглалтад орууллаа

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн жилүүдэд Жаргалантын амны уулнаас их хэмжээний үер бууж, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, “Буянт-Ухаа 2” хорооллын барилгууд үерт автах эрсдэл үүсэж байсан. Иймд НЗДТГ, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын зүгээс үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа билээ.

Тухайлбал НЗДТГ-ын захиалгаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км далан барьж буй юм. Тус байгууламжийг хоёр сувагтайгаар хийж байгаа бөгөөд хоёрдугаар сувгийн 800 метр далан бүрэн дуусаж ашиглалтад оруулсан байна.

Энэ талаар Геодези, Усны барилга, байгууламжийн газрын шугамын техникч Д.Идэрсайхан "Жаргалантын амны үерийн далангийн ажил 2020 онд эхэлсэн. Олон жил гацсан уг ажил ийнхүү энэ жил төсөв бүрэн шийдэгдсэнээр эхний 800 метр даланг ашиглалтад орууллаа.

Үлдсэн 1,000 метр далангийн ухалтын ажлыг эхлүүлэн, ул хавтан тавьж буй. Хүйтний улирлаас өмнө дуусгах төлөвлөгөөтэйгөөр амралтгүй ажлаа үргэлжлүүлж байна" гэв. 

зураг
 

Энэ онд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн засвар шинэчлэлтийн хүрээнд Энхтайваны гүүрэн доор далавч хана, Хайлаастын үерийн хамгаалалтын далан, 25 дугаар эмийн сангийн хойно, "Сүнжин гранд” зочид буудал болон "Бөмбөгөр” худалдааны төв орчмын босоо ханыг засварлаж байгага мэдээллээ.

зураг
 
зураг
 
зураг