ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

ЦЕГ: Иргэдтэй зүй бусаар харьцсан таксины жолоочийн асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 8 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Хувийн таксины жолооч ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар нэгэн үйлчлүүлэгч өөрийн цахим хуудсаар дамжуулан сэрэмжлүүлэг тараасан юм. Тодруулбал "Aqua" загварын машины жолооч үйлчлүүлэгчтэй зүй бус харьцаж, айлган сүрдүүлж, биед нь халдсан талаар мэдээлсэн.

зураг
 

Тэгвэл уг таксины жолоочтой холбоотой асуудлаар цахим орчинд иргэдийн гомдол нэмэгджээ. Уг асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээлэв.