ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Доржханд: Төсвийн тодотголын гурван их наяд төгрөгийн нэг их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс эрчим хүчний үнийг нэмж, уг салбарыг алдагдалгүй болгохоо Шадар сайд Т.Доржханд өнөөдөр мэдэгдээд буй. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр эрчим хүчний салбарын бодит байдал, уг салбарт авч хэрэгжүүлэх бодлогын талаар сэтгүүлчдийн асуултад хариулсныг багцлан хүргэж байна. 

  • Эрчим хүчний дутагдлыг нөхөхийн тулд нийлүүлэлтэд анхаарч байна. Тухайлбал Бөөрөлжүүтийн ЦС-ын эхний блок удахгүй ашиглалтад орно.
     
  • Эрчим хүч, дулааны алдагдалгүй орон сууц, хэрэглээг дэмжсэн хөтөлбөрүүдийг танилцуулна. Богино хугацаанд эрчим хүчний хязгаарлалт байна. 
     
  • Манай улсын технологи хуучирсан, нийлүүлэлт хоцрогдолтойг бүгд мэдэж буй. Жил бүр эрчим хүчний хэрэглээ 7-8%-аар нэмэгдэж байна. Эрчим хүчний хэрэглээний өсөлтийг улсын төсвийн хөрөнгөөр шийдэх боломжгүй.
     
  • Эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин, зах зээлийг бий болгох зайлшгүй шаардлагатай. 
     
  • ОХУ, БНХАУ-тай харьцуулбал манай улсын эрчим хүчний тариф маш бага, байнгын татаастай. Тариф бага учир хөрөнгө оруулалт хийгддэггүй. Ирэх жилээс нийлүүлэлт нэмэгдэж, 2026 онд өөрсдийгөө эрчим хүчээр 100% хангах төлөвлөгөө боловсруулж байна. Энэ жилийн хувьд эрчим хүчний салбарын бодит байдал хүндрэлтэй байгаа нь үнэн.
     
  • Төсвийн тодотголоор таван том төсөлд гурван их наяд төгрөгийг зарцуулахаас нэг их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна. Үүнээс 500 орчим тэрбум төгрөгийг Улаанбаатар хот бонд гаргах байдлаар шийдэх асуудлыг хэлэлцэх шатандаа явж байна. Энэ долоо хоногт төсвийн тодотгол батлагдах хүлээлттэй.
     
  • Эрчим хүчний үнийн либералчлалыг зах зээлийн зарчимд оруулна.
     
  • Өнөөдрийн байдлаар алдагдалтай байгаа станцаас шалтгаалж, уурхай, нүүрс тээвэрлэлт ч алдагдалтай байгаа. Зах зээлийн үнээс бага үнээр эрчим хүчний нийлүүлэлт хийгдэж буй учир тарифын бодлогоор алдагдалгүй болгох зохицуулалтыг арваннэгдүгээр сарын 1-нээс хийнэ.
     
  • 10 жилийн өмнө сэргээгдэх эрчим хүч үнэтэй буюу нэг киловаттыг 15-16 центээр өгч байсан бол одоо буурсан.Тухайлбал нарны эрчим хүчний үнэ түүхэн доод хэмжээндээ хүрсэн нь эрчим хүчний хямд эх үүсвэртэй болох боломжтой.
     
  • Батарейн станц, нарны хавтан угсрах, салхины эрчим хүч барих, усан цахилгаан станц барих нь том газар нутагтай манай улсын давуу тал. Гол хязгаарлалт нь тарифын асуудал байлаа.
     
  • Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийг татах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх байдлаар эрчим хүчний дутагдлыг нөхөж, цаашид экспортлох бодлогыг Засгийн газрын түвшинд танилцуулахаар тохирлоо.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [66.181.180.152] 2024/8/24
Дорж хандаа улсын өрөө төлүүлж ав !!!!!!!дараа нь Шинэ шударга гишүүдиэй зөвлөлдөж шийд гарга -- Харин томорчихлоо гээд ард иргэдийн нуруунд хүнд ачаа бүү өг !!!!!!Шинэ сөрөгүүд айхгүй ам юү ярж гарч ирсэн гүйцэгдүүлээрээ Ард иргэд Та нарийг хянаж байгаа шүү !!!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.96] 2024/8/23
Монголын нутгаар Орос улс БХ хоолой тавих талаар Хятад,Монголтой гэрээ хэлцэл хийж буй боловч Хятад нь Оросод Үнэ тохироход Асуудал үүсгэн тайлбар тавьж хойшлуулаад буй.Уг Энэ 2 гүрэн нь Монголыг тойруулаад БХ-н шугам татах холбох нь зүйтэйг тэмдэглэж Монголын баруун,зүүн талаар БХ шугам байгуулсан.Харамсалтайн Монголд Ялангуяа Өмнийн Говьд Гадна,дотнын ХО -р асар их Нүүрсний Давхрагын доор БХ-н нөөц Их Хэмжээтэй оршиж бгаа илрүүлснийг 2тал гео- ЭЗ тал-с дүгнэх болсон.2ГүрэнМонголоор БХ-н реоекпортын шугам барих учраа олохоос өмнө Монгол улс дотооддоо ЭХ-ний эх үүсвэртээ БХ-н нөөцөө Зөв,үр дүнтэй зохистой Ашиглах болон 2улсын дайран өнгөрөх шугамтай хэрхэн холбогдох талаар судлагаа хийж Төрийн Бодлогоо боловсруулж Хэрэглээсэй?Дотооддоо бэлтгэлээ хангаж Гадны асуудалд өрсдийн ЭрхАшгаа шингээж уялдуулах нөхцөл үүссэн бна даа?!Энэ мэтийг Доржханд сайд хэр тусгаж бна вэ?
0 | 0 Хариулах
Zochin [202.126.90.153] 2024/8/22
Bb
0 | 0 Хариулах
Zochin [202.126.90.153] 2024/8/22
Ahmaduudiin tetgeveriig inflyatsiin tuvshintei uyalduulan nemne gesen amlaltaa bieluuleerei yumnii une ih osson bna shu
0 | 0 Хариулах
Galch [103.57.92.23] 2024/8/22
Atom tsahilgaan heregtei
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/8/22
Багануурын станц баригдах гэж байхад эх оронч хүү Даваасүрэн болиулсан шүү, одоо юу хийж явна. Хөвсгөлийнхөн дахиад сонгосон уу, яасан
1 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/8/22
Хувийн орон сууцны хана дулаалахыг оршин суугчдаас нь гаргаарай
1 | 0 Хариулах
Зочин [103.145.234.104] 2024/8/22
Цаашид тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй байхын тулд эрчим хүчний үнээ нэмэхээс өөр аргагүй. Эрчим хүчний алдагдалд төлдөг улсын төсвийн дараас хөнгөрч харин энэ хөрөнгийг шинэ эрчим хүчний эх үүсвэртэй болоход зарцуулья. Улс байнга их хэмжээний эрчим хүчний алдагдлыг төлөөд явах нь зөв шийдэл биш!!! Эрчим хүчний асуудлыг одоо шийдэхгүй бол хэзээ шийдэх вэ??? Өвөл хөлдөөд үү…Цахилгаанаа байнга таслуулаад явах нь бидэнд хэрэггүй. Эрчим хүчний асуудлыг бодитоор шийдэхгүйгээр улс орны хөгжлийг ярих боломжгүй.
0 | 0 Хариулах
Иргэн [192.82.66.139] 2024/8/22
Ард түмэн чинь үйлдвэрлэгчид тэднийг л дэмж
0 | 0 Хариулах
Зочин [172.58.164.118] 2024/8/21
5 aar tsahilgaan stants?!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.45] 2024/8/21
Ард түмэн, ААН нэгжүүдэд ямар нэгэн дарамтгүй , татвар нэмэхгүй бууруулж төсвөө батлаарай даа.
2 | 1 Хариулах
Зочин [103.168.34.150] 2024/8/21
Нар салхины эрчим хүч, усан цахилгаан станцын олон тэрбум долларын зээлийн өрийг иргэдээр албадан төлүүлэх нь иргэдэд, ААН үүдэд э/з - т дарамт болноо гэдгийг аль дээрээс мэдэх хүмүүс нь хэлээд л байсан. Гэвч энэ зээлийг дагалдан Хятадаас худалдан авалтаа шахдаг, инженер техникийн ажилтнуудаа шахдаг, мөн авлига нь дагалддаг болхоор холбогдох албан тушаалтнуудын хорхойг гозолзуулан нийгэмд хосгүй ашигтай мэтээр сэрдэг. Одоо ААН үүд, иргэд үр дагаврыг нь хүртэх нь ойлгомжтой боллоо.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.150] 2024/8/21
Үйлдвэрлэл хөгжихгүй нь дээ. Эрчим хүчний үнэ өндөрсөх тусам ганзагын наймаа худалдаа эрхлэгчид хожиж ажилгүйдэл ихсэн Төрөөс халамж тэтгэвэр авагчид л нэмэгдэнэ. Хүн хөдөлмөрөөр биш худалдаагаар амьдрахыг дэмжиж бнаа л гэсэн үг. Европ Оросын хямд эрчим хүчнээс татгалзаад ямар байдалд орсныг харж л байдаг байлгүй дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.117.34] 2024/8/21
demjih tariff hemeeh gaigaa alga bolgooroi.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/8/21
ТЭРИЙГ Л БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ
0 | 0 Хариулах
Turuu [203.91.115.55] 2024/8/21
1 ih nayadiig erchim huchind zartsuuldag um baij,uldsen 2 IH NAYADIIG ne yah gej baigaan? Nuuts uu???
0 | 1 Хариулах
Shal hudalaa buraad muu Bangaladesh novsh [202.131.225.197] 2024/8/21
Vnendee manai 3, 4 -r stansuud vne urtuguu ali ert hiisen tul harin ch ashigtai ajildag bol nar salhinii stansuud dandaa shine tul undur zardalaar barisan tuld ashigaa oloh gej vnee mongoliin erchim hvchiniisistemd undur vneer niilvvlij bgaa tul odoo teriig ard tvmenees avch bgaa ch de..Deer ni nar salhinii stansuud naidvargui nargui , salhigui udur tog tsahilgaangui esvel mash baga gargaj sistemiig ungaj bna. Odoo BODI GRUPP l tub aimagiin nutagd Boorjuuloltiin 300 megawwtiin stans barij bgaa. ene jil 150 megawwt ni oron l do. Getel hyatadaas 1 terbum orchim dollar zeel 90 megawwtiin usan stansiig hovdiin erenbvrend barij bgaa sh de. Ene bol zvgeer buun bulhai luibar shu.Hujaatai niilj usan stans l mongoliig avaran geh UBS-iin neg gar l egiin goliig bainga yrij ard tvmenii tolgoig ergvvlij hiisen de. Hyaaduud bol amaar oruulaad bogsoor gartal hahuuli ugun l de.getel iim mundag 300 megawwttiin stansiig BODI GRUPP hedeer bg.
7 | 3 Хариулах
Зочин [172.58.164.118] 2024/8/21
Dulaanii tsahilgaan stantsiig ni asuudalgvi bariulchdag bol ter nar salhi usan tsahilgaan stants barihgvi l baih.
0 | 0 Хариулах