Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өргөө кино театрын хойд уулзвараас Зурагт хүртэлх авто замыг хааж, засварлана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод авто зам засварын ажил үргэлжилж байна.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр Өргөө кино театрын хойд уулзвараас Зурагт хүртэлх авто замын хөдөлгөөнийг маргааш буюу наймдугаар сарын 15-ны 22:00 цагаас наймдугаар сарын 18-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэх юм байна.

Мөн маргааш Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг есдүгээр сарын 3-ны 22:00 цаг хүртэл хааж засварлана.

Харин өнөөдөр орой Зүүн дөрвөн замын замаас Офицерын тойрог хүртэлх авто замын хөдөлгөөнийг 22:00 цагт хааж өнгө асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажил хийж гүйцэтгэнэ.

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэг, Монелийн уулзвараас Цайз захын уулзвар хүртэлх, Гурвалжингийн гүүр буюу "Биг" худалдааны төвийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замын баруун эгнээг хааж, засварлаж байна.