Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын анхны бясаа илрүүлэгч нохой үүрэгт ажилдаа оржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Бясаа илрүүлэх тусгай ур чадвартай нохойг амжилттай сургаж дуусаад үүрэгт ажилд нь оруулснаа Өмнөд Солонгосын хортон шавж устгалын Cesco компани өчигдөр зарлажээ.

“Ceco” дуудлагатай энэ нохой Өмнөд Солонгосын анхны ийм ур чадвартай нохой болж буйг тус компани баталсан байна.

“Ceco нь 95 гаруй хувийн өндөр нарийвчлалтайгаар бясааг илрүүлэх чадвартай. Бясааны үнэрийг таних чадвар нь хүнийхээс 40 дахин өндөр. Өндөгнөөс авхуулаад нас бие гүйцсэн хүртэл өсөлтийн аль ч үе шатандаа байгаа бясааг нэг өрөөнөөс ердөө нэгээс хоёр минутын дотор олж харж чаддаг” гэж Cesco компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

Өвчин дамжуулдаггүй ч хүмүүсийн биед загатнах, харшил үүсгэх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг бясааны тархалт энэ оны эхээр дэлхийн олон оронд нэмэгдэж байсан юм. Ялангуяа Францын нийслэл Парис хотод энэ шавжийн тархалт эрс нэмэгдсэн тул эрх баригчид зуны олимпын наадам эхлэхээс өмнө ариутгал, устгалын арга хэмжээг өргөн хүрээнд авч хэрэгжүүлж байв.

 

Эх сурвалж: Yonhap News