Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Францын сэтгүүл Ерөнхийлөгч Олландын амрагийн явдлыг дэлгэхээ мэдэгджээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Ерөнхийлөгч Франсуа Олланд болон жүжигчин Жюли Гейе

Францын "Closer" сэтгүүл Ерөнхийлөгч Франсуа Олланд болон жүжигчин Жюли Гейе нарын амрагийн холбоог батлах шуугиан тарихуйц гэрэл зургуудыг нийтлэнэ хэмээн мэдэгдсэн бол Францын Ерөнхийлөгч хэвлэлийн газрыг шүүхэд өгөх талаар мэдээлэл гарч эхэлжээ.

Сэтгүүлийн мэдэгдэлд дурдснаар Ерөнхийлөгч жүжигчин хоёрын дотно харьцааг илтгэх гэрэл зургууд өнөөдөр хэвлэгдэх тусгай дугаарт гарах гэнэ.

Түүнчлэн шинэ жилийн баяр хүртэлх хугацаанд Олланд жүжигчин бүсгүйтэй уулзаж байсны дээр, хамт шөнийг өнгөрүүлсэн тухай сэтгүүлийнхэн мэдээлжээ.

Сэтгүүлчид эдгээр  зурагнуудыг авахаар явж байх үед Олланд ганцхан бие хамгаалагчтай явж байсан нь Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын талаар бодох л асуудал хэмээн мөн онцолсон байна.

Харин энэ мэдэгдэл гарсны дараа Олланд өнөө өглөө мэдэгдэл хийн, хувийн амьдралыг нь хүндлэхгүй байгаад харамсч байгаагаа илэрхийлээд сэтгүүлийг шүүхэд өгөх гэж байгаа талаараа дуулгасныг Франс Пресс агентлаг мэдээлжээ.

Энд дуулгахад 2007 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байсан Сеголен Руаяльтай Олландын эхнэр байсан ч 2007 онд Олландыг араар тавьсан гэдэг шалтгаанаар тэд хоёр тийш болоод байсан юм. Энэ салалтын дараа тун удалгүй Олланд Валери Триервейлер хэмээх сэтгүүлчтэй гэрлэсэн ч өнгөрсөн оны эхнээс түүнийг Гейе хэмээх жүжигчинтэй холбоотой талаар цуу яриад гараад байв.