"Go Mongolia" төслийн хүрээнд Улаанбаатарт жил бүрийн есдүгээр сард "Дэлхийн одод" фестивалийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Хотын дарга Х.Нямбаатар энэ жилээс эхлэн зохион байгуулагдах уг фестивальд оролцох хамтлаг дуучдын талаар "К-поп од, дуучин Rain тэргүүтэй солонгос одууд Монголд зохион байгуулагдах фестивальд ирэхээр болсныг дуулгахад таатай байна. Фестивалийг Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд зохион байгуулахаар төлөвлөсөн" гэв.
Мөн фестивалийг "Evandis entertainment"-аас олон улсын түвшинд зохион байгуулахаа илэрхийллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!