ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Жамбалдорж: Олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн хариуг үгүйсгэхгүй. Оногдуулах шийтгэлийг хүлээн авахад бэлэн

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадамд амжилт гаргасан 48 тамирчны допингийн шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногт ирсэн. 44 тамирчны А сорьцоос ямар нэгэн сэргээшийн төрлийн бодис илрээгүй. 

Харин дөрвөн тамирчны сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн байх магадлалтай талаар Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээлж байв. 

Үүнтэй холбогдуулан цэргийн арслан Г.Жамбалдорж допингийн шинжилгээний хариугаа хүлээн авсан талаар өөрийн цахим хуудсанд тайлбар бичсэн байна.

Тэрбээр өөрөөс нь допингийн төрлийн бодис илэрснийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уучлал хүсжээ. 

Цэргийн арслан Г.Жамбалдорж "Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе! Энэ мэдэгдлийг хийхийнхээ өмнө миний бие Монголынхоо ард түмэн, үндэсний бөхөд хайртай хүмүүс, нийт бөхчүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна.

Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд дөрөв давж, баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээнд хамрагдсан.

Хариугаа өчигдөр Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооноос байгуулагдсан Үр дүнгийн удирдлагын багаас авч, өөрийн биеэр танилцлаа.

Би “В” сорьцын шинжилгээгээ өгөхгүй гэдгээ мэдэгдсэн учраас өөрөө хариугаа зарлаж байна.

Миний шинжилгээний хариу эерэг гарч, допингийн төрлийн бодис гарсан гэж зохион байгуулах хорооноос танилцуулж бичгээр өглөө.

Миний хувьд санаатайгаар допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн зүйл байхгүй. 2014 оноос хүзүүндээ хүнд бэртэл авч, байнга эмчилгээ хийлгэж байсан. Надад зорилго, бөхийн карьер бий...

Намайг дэмждэг хүмүүс, ар гэр, үр хүүхдүүд минь байнга дэмжиж байсан учир зорилгынхоо төлөө, шүд зуун тэмцсээр ирсэн.

Байнгын эмчилгээ хийлгээд явдаг байсан. Өнгөрсөн зунаас бэртэл маань сэдэрч, өнгөрсөн улирлын барилдаанд олон гарч чадаагүй.

Эмчилгээндээ хэрэглэсэн эм, тарианы найрлагад нөгөө хориотой 400 гаруй төрлийн эмийн бодисоос байжээ. Би анзаарах ёстой байсан.

Залуус, дүү нартаа бэртэл гэмтэл авбал, цаг алдалгүй бүрэн гүйцэд эмчлүүлж, болсон үедээ спортдоо ирэхийг захиж хэлмээр байна.

Мөн үеийн залуусыг мэдлэг мэдээллээ дээшлүүлж, эмч болон мэргэжлийн байгууллагуудтай уялдаа холбоотой байж, эмчлүүлэх нь чухал юм байна.

Эрүүл мэндээ хайрлаарай. Спорт бол эрүүл залуу насны богинохон л баясгаад өнгөрөх хором мөч....

Миний хувьд олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн хариуг үгүйсгэхгүй. Мэдлэг мэдээлэл дутуу, хариуцлагагүй алдаа гаргасан тул, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, шударга бус өрсөлдөөн бий болгох, санаа зорилго байгаагүй гэдгээ албан ёсоор хэлж, Баяр наадам зохион байгуулах комиссын оногдуулах шийтгэлийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна.

Монголынхоо ард түмэн, үндэснийхээ өв соёлд хайртай хүмүүс, дэмжиж тусалж байсан бүх хүмүүс, бөхчүүдээсээ чин сэтгэлээсээ дахин уучлалт хүсэж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
63
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
47 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.105] 2024/7/24
Za tegeed doping hergelsen buhchuud sain barilddag gej batlagdahgui bna. Iim humuust unachaad tsol avdag baidaliig halay
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.150] 2024/7/24
Юун ч хурдан бууж өгдөг юм бэ дээ Томчууд нь жинхэнийг нь хэрэглээд түүнийгээ доллар өгч аргалаад та нар эм уусныгаа допинг юм байх гэж бодоод хэлмэгдчихлээш дээ Дүү нар минь дээ
0 | 0 Хариулах
Бүр амар айн [202.70.37.221] 2024/7/24
За шаа, цол авсан бол зүрх өвдөөд манай найз гүйж гараад машинаасаа нэг сайн хятад эм өгсөн, би уусан гээд шааж өгнө энэ гарууд. 5 жилээр хас эрхийг нь. Дараа үеийнхэнд сургамж болно
1 | 0 Хариулах
[103.57.93.11] 2024/7/24
хятадууд хүнээс ялгаруулсан атропин хэрэглэдэг
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.159] 2024/7/24
Начин төрүүлээд жилийн эрхээ хасуулахаар ашигтай ч юмуу
0 | 0 Хариулах
[103.57.93.11] 2024/7/24
начин төрүүлэгчийг бас шинжилдэг болох нь ээ. ёоо
0 | 0 Хариулах
Nord [176.3.21.156] 2024/7/23
Ингээд л явчих хэрэгтэй. Гүрийгээд байлгүй. Энэ ч бас эрхэм чанар шүү.
10 | 0 Хариулах
Зочин [66.181.187.225] 2024/7/23
Жамбалдорж шиг эр шиг бай л даа. Батсуурийн ам хамраас цус садраад хүний ам урчих гээд зугатаад бсан жилийн шинжилгээний хариуг эх хувиар нь шаардаж бна.
7 | 1 Хариулах
[103.57.93.11] 2024/7/24
батсуурь таргалаад цусны даралт ихтэй болсон биз. ер нь хар аварга шиг хөгшин биетэй болсон байнлээ.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.150] 2024/7/23
Хэрэв улсын цолонд хүрсэн бол нэг юм хэлээд сууж байх байсан даа. Алдах юмгүй өөрөө хүлээн зөвшөөрсөн болохоор 1жил хасна биз ээ. Том сургамж.Ирэх жилийн наадмаар цолонд хүрэхийг хүсэн ерөөе өө
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.79] 2024/7/23
БАТСУУРЬ БАС ИНГЭМЭЭР ЮМ.
6 | 2 Хариулах
[103.57.93.11] 2024/7/24
болгоомжтой ч юмуу. болгоомжгүй эм хэрэглэсэн байж магадгүй гэж хэлсышд ноднин уржнан билүү
0 | 1 Хариулах
[103.57.93.11] 2024/7/24
батсуурийг өмөөрч ингэж бичих ч гэж дээ. хэрэг алга 😕
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.135] 2024/7/23
wheres orkhonbayar
1 | 1 Хариулах
Yher mongol [176.3.136.225] 2024/7/23
Emchilgee hielgehed övchin namdaagch em taria bas l asuudaltai schyy dee Mongolchuud bas ymar em taria heregleed bgaagaa medehgui l bgaa Amjilt hysey er hyn hiiesen ym aa hyleedeg bhad l boloo Bi karmandaa arz awch yvaad gadaaduud övs hartamhi geed böön zagdaa zereg bolson Bi ch gesen heregee hyleegeegui l bgaa schyyh deer yvaa Ha ha
0 | 0 Хариулах
[103.57.93.11] 2024/7/24
ха ха. наана чинь бас байгаа. уугиуулдаг aromatic incense гээд хэлээчээ. үкр юмаа нээрээ 😂
0 | 0 Хариулах
Zochin [59.153.113.59] 2024/7/23
Зөв жишиг тогтоолоо.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.118] 2024/7/23
Жамбалдорж эр хүн байна. Энэ хүн яагаад ч санаатайгаар допинг шахуулах хүн биш. Гэмтэл авахаар хүн хамгийн түрүүнд эмчилгээ хийлгэж эрүүл болохыг л хүснэ. Эрүүл болохын тулд эмчилгээнд хэрэглэж байгаа эм тарианд ямар бодис байдгийг бөхчүүд байтугай энгийн бид ч мэдэхгүй. Эмч нарын хий гэснийг, хийлгэ гэснийг л хийлгээд явдаг. Эцсийн эцэст эрүүл болох л чухал шүү дээ. Хориотой бодис илэрснийг Жамбалдорж эмчилгээтэйгээ холбож тайлбарлаж байгаад 100 хувь итгэж байна. Иймэрхүү шударга, эр хүн шиг байх хэрэгтэй. Жамбалдоржоо бүрэн гүйцэд эрүүл болоод наадмынхаа дэвжээнд эргэн ирж үнэн хүчээрээ 5 давж улсын начин цол аваарай. Бөхийн бурхан тэнгэр харалгүй дээ ийм шударга хүнийг.
14 | 1 Хариулах
Зочин [59.153.112.189] 2024/7/23
яасан удаан ирдэг юм бэ
0 | 1 Хариулах
Зочин [139.5.216.150] 2024/7/23
Улсын холгүй бөхөд нэг их хохирол байхгүй дээ Барилдах эрхээ хэдэн жил хасуулах биз.Ямар мэргэжлийн спорт биш.
0 | 1 Хариулах
Зочин [103.168.34.59] 2024/7/23
юуны чинь хэдэн жил. батсуурь уучлал гуйгаад 9 сарын дараа эрх нь сэргээ биздээ. жамбалдорж ч бас ингээд уучлал гуйж байна. ирэх наадмаар барилдах ёстой . одооноос эхлээд 9 сар эрхийг нь хас
1 | 1 Хариулах
[103.57.93.11] 2024/7/24
6 сар
0 | 0 Хариулах
[103.57.93.11] 2024/7/24
6 сараар барилдах эрх хассан
0 | 0 Хариулах
олимпын аварга [103.57.93.11] 2024/7/24
витамин комплекс дуслаар хийлгэж байгаагаа сошиалдаа постлоод 6 сарын “амралт” авч байх жишээний
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.114] 2024/7/23
ХОНШООРТОЙ ЭР БАЙНА! ӨВЧИН ЗОВЛОНГОО ЭДГЭЭГЭЭД ЗОРЬСОНДОО ХҮРЭЭРЭЙ ГЭЖ РАВДАН НЬ ЕРӨӨЕ!
11 | 0 Хариулах
иргэн [103.11.195.34] 2024/7/23
Зөв өө бөх бүр өөрсдөө зарлах хэрэгтэй үзэгч олон түмнийг хүндэтгээд хэрвээ эмчилгээ хийлгэж эм тариа хэрэглэсэн бол хэрхэн ажиллахыг уг допингийн дүрэм журамд заагаад өгсөн байдаг гэж ойлгосон тэгэхээр бөхчүүд дүрэм журмаа сайн судлах хэрэгтэй энэ талын сургалт үнэн дутагдалтай байдаг юм байна лээ тийм учраас эмчилгээ эм тариа хэрэглэх үеэсээ эхлээд сайн мэдэж судлах хэрэгтэй сурч мэдэх нь хэдийгээр тухайн бөхийн асуудал хэдий ч төр энэ чиглэлийн салбар бөхийн гал, холбоод их ажиллах хэрэгтэй юм байх шүү гэж бодогдсон сүүлд нь энэ их хөдөлмөр үнэгүйдэх, ард иргэдийн дунд нэр хүндгүй болох гэх мэтээр хохирч байна гэх мэтийг бөхчүүд сайн ойлгох хэрэгтэй.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.222] 2024/7/23
Жорлон Оюунболд тэр Бадарч энэ тэрээс хамаагүй илүү ухамсартай л юм. ОУ-н итгэмжлэгдсэн лабораторийн хариу ирсэн байхад л намайг хорлосон бна гээд солиороод бдагыг бодвол ч яахав алдаагаа хүлээн зөвшөөрчээ. Зөв шүү.
9 | 1 Хариулах
анзаарах 📋 хаана ч байган [103.57.93.11] 2024/7/24
мэдлэг мэдээллээ дээшлүүлж, эмч болон мэргэжлийн байгууллагуудтай уялдаа холбоотой байж, эмчлүүлэх нь чухал юм байна.
0 | 0 Хариулах
📋 [103.57.93.11] 2024/7/24
насаараа спорт олимпын хорооны дарга л болохыг хүсдэг болохоос тамирчидтайгаа ажилладаггүй
0 | 0 Хариулах
Үз [59.153.114.142] 2024/7/23
Зарим нь санаатай бдаг. Энэ мэт нь ч мэдлэггүйгээс захын мөнгө хөөсөн эмч дээр очоод л иймэрхүү юмнууд болоод бдаг юм шиг бна лээ
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.46] 2024/7/23
олигтой үг нийлүүлээд ТВ ээр яриа өгчихөж чаддаггүй хүн гэхэд лут юм бичжээ. одоо иргэд нь уянгалаад , хүү нь уйлаад , эхнэр нь мэгшээд энэ ДОПИНГОО мартах уу. гажиг тогтолцоо . хэрвээ ийм л юм байсан юм бол шууд анх нэрийг нь зарлах байтал , дундуур нь найруулга явж байж энэ муу олдож байх. тоглоом цохиурандаа байдаггүй
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.178] 2024/7/23
Харамсалтай. Нас нь нэлээд явчихсан, одоо дахиад 5 даваад начин болно гэхэд эргэлзээтэй. Зориуд санаатайгаар хэрэглэсэн гэж огт бодохгүй байна. Улсын начин цолыг допингтой, допинггүй авчихаар л эрэмбэтэй бөх шүү дээ, уг нь бол. Үнэхээр харамсалтай юм болжээ.
4 | 0 Хариулах
Зочин [59.153.114.172] 2024/7/23
uu iim l baikh kheregtei , bukh yumaa tailbarlaj , tsaashdaa bolgoomjtoi baij sain emchluuleed dakhiad barildanaa, amjilt
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.89] 2024/7/23
бөхчүүд гжж бүгд л хрглдг шү дээ тариа тариулчмаар бн л гд явд бдг да
0 | 0 Хариулах
zochin [122.201.25.201] 2024/7/23
Shal utgagui ym, ingej uuchlal guilaa ged yaana gej, barag uuruu medej bsn ym bishu, mongolchudin aash zang meddeg bolohor onoo avah ged medegdel gargasan hurgan zalitai gar bn gej harlaa
0 | 0 Хариулах
Амжилт [59.153.115.218] 2024/7/23
Харин ч ёс суртахуунтай байна, уучлалт гуйгаад өөрийн нөхцөл байдлаа тайлбарласан байна. Илүү олон боломжууд хүлээж байгаа байлгүй дээ, АМЖИЛТ ХҮСЬЕ дүүд
1 | 0 Хариулах
Муу бна [66.181.176.139] 2024/7/23
Өө үхсэн, хэдэн бөхийн холбооны нохдуудад бариулж дээ чи. Чи тэд нарыг өмөөрөөд юу хожих юм. Өнгөрсөн жил содномдоржтой арцалдахад чинь ард түмэн чиний талд байсандаа харамсаж бна.
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.116] 2024/7/23
Hyataduud shig buruugaa huleej bna hyataduudaas surah yum ih bii shuu
0 | 2 Хариулах
Зочин [103.212.118.152] 2024/7/23
Hujaaruugaa zail baliar danjaad lalar
0 | 0 Хариулах
[103.57.93.11] 2024/7/24
их спортод хятадууд бүх бодис хэрэглээд цайгаад улайчихсан биз. одоо зүгээр гэртээ харихгүй цэргийн дэглэмээр бэлтгэлд. 8 онд алт авсан тамирчин нь төдөн жил хариагүй гээд зурагтаар гарч л байсан дөө. хэвлэл мэдээлэл хангалттай мэдээлдэг. ма спорт хороо л тамирчидтайгаа адилхан муу л болохоос. харвард төгсөөд ч нэмэр алга
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.225] 2024/7/23
Муу нуухаар сайн илчил гэж. Үнэнгээ хэлээд уучлалт гуйна гэдэг том зориг зүрх соёл юм даа. Эр нэг алдлаа за яахав эдгээд хэдэн жилийн дараа бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр улсын начин болоод зогсохыг хэн байг гэхэв.
18 | 0 Хариулах
Зочин [66.181.176.104] 2024/7/23
Баригдсан болохоор л уучлаарай гэсэн бна. Шинжилгээгээ явуулахаасаа өмнө хэлэх сэтгэл байсангүй, азаа үзэхээр шийдэж.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.192] 2024/7/23
Өөрөө ч мэдээгүй байсан гэж байна шд, хариугаа аваад мэдэгдэл хийж.
5 | 0 Хариулах
Зочин [103.229.176.132] 2024/7/23
Олон жил улсын цолонд зүтгээд чадсангүй. Энэ жил хэн нэгний золиосонд явчихав уу гэсэн бодол төрж байна.
0 | 1 Хариулах
М.БАДАРЧ [139.5.218.49] 2024/7/23
ПАНАНГИН ХЭРЭГЛЭСЭН ГЭЭД ТАС ГҮРИЙЖ ДОТООД ГАДААДГҮЙ ЗАРГАЛДАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЯАХ ГЭЖ ХЭРЭГЛЭДЭГ БАЙНА !
2 | 1 Хариулах
[103.57.93.11] 2024/7/24
яав л гэж хэнэггүйрэхгүй юу
0 | 0 Хариулах
Зочин [43.228.129.134] 2024/7/23
За болж байна. Зөв ч бай буруу ч бай хариуцлага хүлээнэ гэдэг чинь харин болж шүү.
11 | 0 Хариулах