Зуны урин дулаан цагт иргэдийн амралт зугаалгын үе эхэлж гэр бүл, найз нөхдөөрөө байгалийн сайханд цагийг өнгөрүүлэхээр хөдөө орон нутгийг зорих нь нэмэгддэг. Орон нутгийн иргэдийн хувьд гол усны эрэг дагуу зусландаа гардаг.
Энэ үед иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалан бага насны хүүхэд усанд живж амь нас эрсдэх тохиолдол цөөнгүй бүртгэгддэг бөгөөд энэ төрлийн осол жилээс жилд нэмэгдэж байна.
Усны ослоос шалтгаалан 2023 онд 30 хүүхэд, энэ оны эхний 6 сард 9 хүүхдийн амь нас хохирсон бол 7-р сарын эхний хагаст л гэхэд 8 хүүхдийн амь нас хохирчээ.
Амь насаа алдсан хүүхдүүдийн дийлэнх нь 2-15 настай байсан ба эцэг эх нь хамт байсан, бага насны хүүхэд гэрийнхээ ойр урсах голд живсэн, тогтоол ус, бассейнд сэлж сурсан хүүхдүүд байсан зэрэг нөхцөл байдал тогтоогджээ. Насанд хүрээгүй хүн нь гол, нуурын усанд сэлэх, урсгал усыг туулж эргийн цаана гарах үед ямар эрсдэл учирч болохыг тооцож мэдэхгүй учраас насанд хүрэгчид, эцэг эх асран хамгаалагчид хүүхдэд усны ослын талаар хэлж ойлгуулж, тэдэнд тавих хараа хяналтаа сайжруулан, сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Усанд осолдож нас барсан нийт иргэдийн 11%-ийг хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байдлаас шалтгаалан осолдсон гэсэн харамсалтай тоо баримт эзэлж байна.
График: Усны ослоор нас барсан иргэдийн шалтгаан нөхцөл, түүний эзлэх хувь
Цагдаагийн байгууллагаас “Усны осол гэдэг сэргийлж болох осол. Насанд хүрэгчид анхаарал болгоомжтой байж хүүхдэдээ хэлж сануулдаг, анхааруулж ойлгуулдаг байхад энэ осол гарахгүй байх бүрэн боломжтой.
Иймд иргэд та бүхэн гол мөрний ойр орчим амарч зугаалах, зорчихдоо өөрсдийн болон үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах талаар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!