Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 16 дугаар хаалгыг өнөөдөр нээжээ. Ингэснээр иргэд 06:00-23:00 цагийн хооронд тус хүрээлэнд орж, биеийн тамир хийх боломжтой болж байна.
"Уг хаалганы дэргэдэх ариун цэврийн өрөө нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй. Наймдугаар сарын 1-нийг дуустал зөвхөн 16 дугаар хаалгаар оруулж, гаргана.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргааны урд зогсоолыг автомашингүй бүс болгон сандал, хогийн савнууд тавьж тохижуулахаар боллоо.
Мөн урд талбайд ая тухтай, амгалан тайван орчинд суух нөхцөлийг удахгүй бүрдүүлж өгөх болно" гэж тус хүрээлэнгийн удирдлагын зүгээс амлав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!