Уншиж байна ...

Хийлдэг завь хэрэглэхдээ аврах хантааз болон хамгаалах хэрэглэгдэхүүнийг бүрэн өмсөхийг анхаарууллаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 7 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-нд Хөвсгөл, Архангай, 12-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо орохыг холбогдох байгууллагаас анхааруулсан. 

Эдгээр өдрүүдэд үер, усны аюулаас сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Хэт халсан өдрүүдэд гол усанд бага насны хүүхдийг оруулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гүн, урсцын ширүүнийг мэдэхгүй гол усанд орохгүй байх, түүнчлэн хийлдэг завь, гудас, тоглоомыг хэрэглэхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс аврах хантааз бусад шаардлагатай хамгаалах хэрэглэгдэхүүнийг бүрэн өмсөж хэрэглэхийг сэрэмжлүүлж байна.

Мөн гол, мөрнүүд олон жилийн дунджийг давж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байх тул үерийн аюултай бүсэд нутаглаж, оршин сууж байгаа иргэд, малчдыг сэрэмжтэй байж цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авахыг анхааруулъя гэв.