Уншиж байна ...

126 гишүүнтэй парламентын анхдугаар чуулганыг Д.Рэгдэл удирдан явуулж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан парламентын анхдугаар чуулганы хуралдаан болж байна. 

Өнөөдрийн анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ: 

  • шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх;
  • Улсын Их Хурлын даргыг сонгох;
  • нам, эвслийн бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох;
  • Улсын Их Хурлын дэд даргыг сонгох;
  • Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох;
  • Ерөнхий сайдыг томилох;
  • Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах;
  • Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох;
  • шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх;
  • Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1965968383820907/