Уншиж байна ...

“ШУНХЛАЙ ХОЛДИНГ” ХХК: Гипсэн хавтангаар хана, дүүжин тааз угсрах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 7 сарын 4
Сурталчилгаа
зураг
 

Нээлттэй тендер шалгаруулалтын урилга

2024 оны 07 сарын 03-ны өдөр

1. Тендерийн ерөнхий мэдээлэл.

Тендерийн нэр: “Шунхлай Холдинг Төв Оффис” төсөл барилгын дээврийн ажил БАГЦ №1, БАГЦ №2, БАГЦ №3

Тендерийн дугаар: ШХТО-60/2024

Тендерийн материал олгох хугацаа: 2024 оны 7 сарын 09-ний 17:00 цаг.

Тендер хүлээж авах хугацаа: 2024 оны 7 сарын 26-ны 14:00 цаг.

Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:

ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин барилгыг шинэчлэн өргөтгөж “Шунхлай Холдинг Компанийн Төв Оффис” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд Шунхлай Плаза болон Шунхлай Тауэр барилгад гипсэн хавтангаар хана, дүүжин тааз угсрах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна.

Багц 1 : Шунхлай плаза : Плаза барилгын дотор гипсэн хавтангаар хана болон дүүжин тааз угсрах ажил:

  1. Шунхлай Плаза барилгын 1-ээс 5-р давхрын гадна ханын дотор талд гипсэн хавтангаар өнгөлөх ажил,
  2. Шунхлай Плаза барилгын 1-ээс 6-р давхрын хамар ханыг гипсэн хавтангаар угсрах ажил, шилэн ханын дээд хэсгийг гипсэн хавтангаар угсрах ажил,
  3. Шунхлай Плаза барилгад гипсэн хавтангаар дүүжин тааз угсрах ажил, төмөр хавтан дүүжин тааз угсрах ажил, /Гипсэн хавтан болон профиль төмөр, дүүжин таазны төмөр хавтанг захиалагч тал нийлүүлнэ/

Багц 2. Шунхлай тауэр барилгын дотор гипсэн хавтангаар хана болон дүүжин тааз угсрах ажил:

  1. Шунхлай тауэр барилгын 1-ээс 9-р давхрын гадна ханын дотор талд гипсэн хавтангаар өнгөлөх ажил,
  2. Шунхлай тауэр барилгын 1-ээс 9-р давхрын хамар ханыг гипсэн хавтангаар угсрах ажил, шилэн ханын дээд хэсгийг гипсэн хавтангаар угсрах ажил,
  3. Шунхлай тауэр барилгад гипсэн хавтангаар дүүжин тааз угсрах ажил, /Гипсэн хавтан болон профиль төмөр захиалагч тал нийлүүлнэ/
  4. Дээрх гурван багцын ажилд захиалагчийн нийлүүлэхээс бусад материалыг гүйцэтгэгч тал нийлүүлэхээр тооцож зардлыг тооцсон байна.
  5. Тендерт оролцогч тал зураг төсөлд заагдсан материал болон шаардлагын дагуу ажил тус бүрийн зардлыг тооцох ба зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган тооцож тендер ирүүлнэ. Сонирхсон этгээд ажлын талбайтай танилцах бол урьдчилан мэдэгдэж талбайг үзэх боломжтой.

Тендерт оролцогч аль ч багцуудад болон сонгосон аль нэг багцад тендер ирүүлж болно.

2. Оролцогчдод тавигдах шаардлага.

  1. Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
  2. Төлөвлөгдсөн барилга нь 38.50 метр өндөртэй тул оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА3.1 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2024 оны 7 сарын 9-ний 17.00 цагийн дотор бүртгүүлэн хүлээн авна.

Тендерийг 2024 оны 7 сарын 26-ны өдрийн 14:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийн Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.

ХУД-ийн 19-р хороо, Ээрмэлийн гудамж 28-1 барилгын талбайд 
Хяналтын инженер Л.Өсөхбаяр,
 Утас: 91220200 И-мэйл: usukhbayar.l@sdec.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.