Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: ЭШ түүхийн хичээлийн шалгалтаар улс даяар эхэлнэ

ikon.mn
2024 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

2024 оны Элсэлтийн Шалгалт (ЭШ) долдугаар сарын 4-нд түүхийн хичээлийн шалгалтаар улс даяар эхэлнэ.

Peace Tower 909 тоотод 

09:30-11:00 цагт Хүүхэд, залуучуудад зориулсан Бэлгийн боловсролын төвийн нээлт болно.

ХААИС-ийн Инженер технологийн сургуульд

10:00-13:00 цагт “Нүүрсний уурхайн хаягдал чулуулгаас хөрс сайжруулах экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулах" төслийн уулзалт болно. 

21 дүгээр сургуульд

11:00 цагт Боловсролын үнэлгээний төвөөс 2024 оны “Элсэлтийн шалгалт”-ыг зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл өгнө.

ХЭҮК-ын хурлын танхимд

11:00 цагт Хүүхдийн эрхийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулна.

Улаанбаатар зочид буудалд

13:00 цагт "The Night with us" тоглолтын талаар Камертон, Номин талст, Никитон, Хар сарнай, 3 охин хамтлагийн төлөөллөөс мэдээлэл өгнө.