Уншиж байна ...

Pfalzgraf: Хөлдөөсөн бялуу ба гүн хөлдөөх технологи

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 7 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Дийлэнх хүмүүс хүнсийг хөлдөөхөд шинж чанар болон шим тэжээлээ алддаг гэх буруу ойлголттой байдаг. Харин орчин үеийн гүн хөлдөөх дэвшилтэт технологи нь ямар ч төрлийн хүнсийг амт чанар, бүтэц, тэжээллэг чанарыг алдагдуулахгүйгээр удаан хугацаанд хадгалж, түгээх боломжийг бий болгожээ. Тэр дундаа бялууг зөв аргаар, гүн хөлдөөснөөр цоо шинээрээ, гайхалтай амт нь хадгалагддаг байна.

Pfalzgraf гүн хөлдөөсөн бялуу

Нарийн боовны салбарт шинэчлэл хийсэн хөлдөөх технологиор тэргүүлэгч компаниудын нэг болох Германы алдарт Pfalzgraf брэнд нийт 200-аад нэр төрлийн бялууг нарийн технологийн дагуу гүн хөлдөөж Германы дотоод зах зээлийг хангахаас гадна дэлхийн олон оронд экспортод гаргадаг.

Тэгвэл Pfalzgraf брэндийн бялуунууд Монголд худалдаалагдаж эхэлсэн таатай мэдээг дуулгая.

зураг
 

Pfalzgrapf брэндийн тортыг гүн хөлдөөх үйл явц

1. Бэлтгэл болон Жигнэх: Бялууг стандарт жорын дагуу бэлтгэж, жигнэдэг. Хөлдөөх үед бялууны бүтэц эвдрэхгүй байлгахын тулд орц найрлага, жигнэх хугацаанд онцгой анхаарал тавьдаг.

2. Хөргөх: Жигнэсний дараа бялууг хөргөнө. Энэ алхам нь хөлдөөх явцад конденсац болон мөсний талст үүсэхээс сэргийлдэг ач холбогдолтой.

3. Гүн Хөлдөөх:  Бялууны цөм хэсэгт хүртэл хөлдөөхийн тулд 4 цагийн хугацаа шаардагддаг бөгөөд гүн хөлдөөх үйл явцад температурыг огцом бууруулснаар микробын үйл ажиллагааг эрс удаашруулж, ферментийн урвалыг зогсоодог. Ингэснээр цоо шинээр нь удаан хадгалах боломжтой болгодог.

4. Савлах: Хөлдөөсний дараа бялууг агаар нэвтрэхгүй саванд савлаж, чийг алдагдахаас болон бохирдлоос хамгаалдаг. Зөв савлагаа нь хадгалалт, тээвэрлэлтэд чухал үүрэгтэй.

зураг
 

Pfalzgraf Хөлдөөсөн Бялууны Давуу Тал

1. Өндөр Чанартай Орц Найрлага: Pfalzgraf-ын бялуунууд нь өндөр чанартай орц найрлагыг ашигладаг. Жишээлбэл, цөцгийн тос, шинэхэн жимс, органик бүтээгдэхүүн гэх мэт.

2. Шинэлэг Байдал: Орчин үеийн хөлдөөх технологийг ашиглан, бялуунуудыг шинэхэн, амттай байлгахын тулд 4 цагийн турш гүн хөлдөөж, хадгалдаг.

3. Өргөн Сонголт: Pfalzgraf брэнд 200 төрлийн бялууг санал болгодог бөгөөд тэдгээр нь жигнэмэгтэй, шоколадтай, жимстэй, веган гээд өвөрмөц амтаар таныг гайхшируулах болно.

4. Нарийн боовчдын ур чадвар: Бялуу бүрийг технологийн дагуу гар аргаар хийдэг бөгөөд тэдний ур чадвар нь бүтээгдэхүүн бүрд шингэсэн байдаг.

зураг
 

Pfalzgraf хөлдөөсөн бялууг хэрхэн хэрэглэх вэ?

Гэсгээх: Бялууг хөлдөөгчөөс гаргаж хөргөгчид 6-12 цагийн турш гэсгээнэ. Өрөөний температурт гэсгээж болохгүй. Pfalzgraf брэндийн бялуу нь стандартын дагуу зүсэлттэй учир хэрэглэх хэмжээгээрээ, зүсмээр гэсгээх боломжтой ба нэг стандартаар зүсэгддэг тул жижиг том байх боломжгүй.

Хадгалах: Гэсгээсэн бялууг буцааж хөлдөөж болохгүй, хөргөгчид 2-3 өдөр хадгалаад хэрэглэж болно.

Pfalzgraf хөлдөөсөн бялууны алдартай төрлүүд

Вэбсайт болон 89099822, 88883472 дугаараар холбогдон захиалга өгөх боломжтой. Мөн Tom N Toms салбаруудаар болон Coffee Fellows, Ган зам coffee shop, Dream Oasis, Corporate Зочид буудал зэргээр худалдаалагдаж байна.

Facebook: Pfalzgraf Mongolia
Instagram: pfalzgraf_distributor_mongolia
Website: www.frozen.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.