Уншиж байна ...

МАРШРУТ: Наадмаар долоон чиглэлээс Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу автобус иргэдэд үнэгүй үйлчилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818 жил Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам ирэх долоо хоногийн Лхагва гарагт эхлэх гэж байна.

Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу нийтийн тээврийн автобус иргэдэд үнэгүй үйлчлэхээр бэлтгэлээ хангажээ.

Тодруулбал долдугаар сарын 10, 11, 12, 13-ны өдөр долоон чиглэлд нийт 32 тээврийн хэрэгслээр өглөө 07:20-21:00 цаг хүртэл үйлчилнэ. 

БЭ:1 “Мишээл сити- Төв цэнгэлдэх хүрээлэн”

зураг
 

БЭ:2 “Дүнжингарав худалдааны төв- Төв цэнгэлдэх хүрээлэн”

зураг
 

БЭ:3 “Нарантуул худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн”

зураг
 

БЭ:4 “Вокзалын 1,000 машины зогсоол- Төв цэнгэлдэх хүрээлэн”

зураг
 

БЭ:5 “Давааны зөрлөг-Хүй 7 худаг

зураг
 

Хүй7:1 “Төв цэнгэлдэх хүрээлэн-Хүй 7 худаг”

зураг
 

Хүй7:2 “МУБИС-Хүй-7 худаг”

зураг