Уншиж байна ...

Ариг банкны хадгаламжийн аяны III шатны урамшууллын эзнээр 52 харилцагч тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 7 сарын 4
Сурталчилгаа

Ариг банк 2024 оны 04 сарын 01-нээс энэ оныг дуусталх хугацаанд нийт 500 гаруй харилцагчдыг урамшууллын эзэн болгон тодруулж супер урамшууллын эзнээ 100 сая төгрөгөөр мялаах “Аригтай хадгалаад 100саяын эзэн болоорой” аяны III шатны урамшууллын эзэд тодорлоо.

зураг
 

Энэ удаад

  • 3 сая төгрөг - 1 харилцагч
  • 1 сая төгрөг - 3 харилцагч
  • 500,000 төгрөг - 7 харилцагч тодорсон бол аянд оролцох эрхийн дугаарын сүүлийн 4 орон нь таарсан бүх харилцагчид гээд нийт 52 харилцагч тодорч, харилцагчдын урамшууллыг 2024 оны 07 сарын 03-нд Ариг банкны Төв оффис дээр гардууллаа.

III шатны 3,000,000 сая төгрөгийн урамшууллын эзэн Д.Янжиндуламын сэтгэгдэл:

Би орлогоосоо тогтмол хуримтлал хийдэг заншилтай тэгээд Ариг банкны Улсын Их Дэлгүүр салбарт яг хаагдах гэж байхад нь очиж хадгаламж нээлгэсэн юм.

Өмнө юунд ч азтан болж байгаагүй болохоор санаанд орсонгүй ажил дээрээ сууж байсан чинь та азтан боллоо гээд хэлэхээр нь итгэж ядсан гэж. Тэгээд манай ажлынхан баяр хүргээд үнэн юм байна гээд одоо бүгдээрээ Ариг банканд хадгаламж нээлгэсэн. Надад бүр итгэл төрчихсөн болохоор 100 саяын эзэн болох байх.

зураг
 

Та Ариг банканд 50,000 төгрөгөөс дээш дүнтэй 6 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн болон хугацаагаа сунгасан, хугацаатай хадгаламждаа орлого нэмсэн тохиолдолд энэхүү урамшуулалт аянд оролцож сар тодрох 3 сая, 1 сая, 500,000, 50,000 төгрөгийн урамшууллын эзэн болохоос гадна жилийн эцэст тодрох 100 сая төгрөгийн эзэн болох давхар боломжтой юм.

Ташрамд дурдахад Ариг банкны энгийн хугацаатай хадгаламжийн жилийн хүү өсөж 14.0% болсныг дуулгахад таатай байна. “Аригтай хадгалаад 100саяын эзэн болоорой” хадгаламжийн урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг:

  • 24 цагийн туршид 7070 1001 дугаараас
  • 100say.arigbank.mn  
  • www.arigbank.mn сайтаас болон Улаанбаатар хот, Дархан хот, Эрдэнэт хотод байрлах Ариг банкны салбаруудаас аваарай!

Ариг банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.