Индэр    
2024 оны 7 сарын 4
Зураг
iKon.mn сэтгүүлч

С.Өнөр: Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчнийг Засгийн газарт оруулж, өөрийн удирдлагад байлгахыг хүсэж байна. Сайдын суудлаар урхидах улс төрийн тактик

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар олонх болсон Монгол Ардын Нам(МАН) бусад нам эвсэлтэй зөвшилцөх, дараагийн Засгийн Газар(ЗГ)-ыг байгуулах асуудлаар ажлын хэсэг гаргасан талаар өчигдөр мэдээлсэн. 

Үүнтэй холбогдуулан "Тасралтгүй боловсрол судалгааны институт"-ийн судлаач, АНУ-ын Корнеллийн их сургуулийн нийтийн удирдлагын магистр Сүхбаатарын Өнөртэй эвслийн Засгийн газар байгуулах нь хэр оновчтой эсэх талаар ярилцлаа. 


- Энэ жилийн сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, эрх баригч нам дахин олонх боллоо. МАН эвслийн Засгийн газар байгуулах тухай асуудал ярьж байна. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ? 

- 1992 оноос хойш манай улс ес дэх УИХ буюу парламентаа байгууллаа. Өнгөрсөн 32 жилийн турш эрх барьж буй хүчин парламентын 80-аас дээш хувийг буюу "супер" олонхыг 24 жилийн турш бүрдүүлсэн. Үндсэндээ 32 жилийн 24 нь "супер" олонхын засаглалтай байсан. 

Үлдсэн найман жилд нь сөрөг хүчин 30 хувь давсан суудалтай байсан байна. Монголчууд хэзээ ч эрх барьж буй намд нийт саналын 50-аас илүү хувийг өгч байгаагүй. Мажоритар гэх сонгуулийн тогтолцооноос болж нэг нам хэт олонх болчихдог.

Санал гээгдэж буй энэ согогийн залруулахаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийг холимог тогтолцоонд шилжүүлсэн. Үр дүн нь маш тэнцвэртэй гарч, УИХ солонгорсон.

Гэтэл гэнэтхэн гурван том нам хоорондоо эвсэх тухай асуудал гарч ирлээ. Ард түмэн сөрөг хүчинтэй байлгахаар саналыг хувааж, тэнцвэржүүлсэн.

МАН, АН, ХҮН нам хоорондоо эвсэх тухай ярьж байгаа нь парламентын сөрөг хүчин, хяналт гэх зүйлийг үгүй хийж байгаа юм.

Хэрэв гурван нам нийлбэл 93 хувийн олонх болно. МАН, АН нийлбэл 87 хувийн олонх болно гэсэн үг. 

- Парламентын хяналт гэж яг юуг тодорхойлж байна вэ. Энэ зүйлийг олон нийт юу гэж ойлгох вэ?

- Эрх баригч буюу Засгийн газрыг бүрдүүлсэн нам УИХ-д хууль өргөн барих үед сөрөг хүчин хэр сайн хууль оруулж ирсэн бэ гэдгийг хянаж байдаг.

Хэрэв эрх баригч маш сайн хууль оруулж ирсэн бол сөрөг хүчинтэйгээ хамт батална. Сэжигтэй, муу хууль оруулж ирвэл эцсийн мөчид сөрөг хүчин ажлаа хийж, ард түмэнд хандах, батлахгүй байх арга зам хэрэглэдэг. 

Техникийн хувьд энэ гурван нам нийлээд "супер" эвсэл бүрдүүлбэл цөөн хэдэн хувь гишүүн эсрэг санал гаргаж, үг хэлж болох хэдий ч  бүтцийн хувьд эвссэн намууд нэгнийхээ эсрэг юм ярьж чадахгүй. Засгийн газраа унагахгүй хамгаалахын тулд зарим нэг хууль дээр нүдээ аниад өнгөрөөх магадлал өндөр.

Иргэд парламентыг шууд хянаж чадахгүй. Зөвхөн сөрөг хүчнээр дамжуулж парламентын үйл ажиллагааг хянах боломжтой. Парламент ямар нэг асуудлыг хүч түрж шийдэж байна уу гэдгийг эцсийн мөчид сөрөг хүчин хянадаг. Үүнийг парламентын хяналт гэж тодорхойлж болно. 

"зөвшилцлийг заавал эвсэж Засгийн газар байгуулснаар үүсдэг зүйл хэмээн олон нийтэд тайлбарлаж буй нь маш буруу"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- МАН төсөл хөтөлбөрөө хамтдаа хэрэгжүүлэх учраас эвсэх байр суурийг илэрхийлсэн. Улсын эрх ашигт тохирох том төсөл, хөтөлбөрүүдийг заавал эвсэж хийх ёстой гэж ойлгуулах нь зөв үү? 

- Төсөл, хөтөлбөр хэрэгжинэ гэдэг нийт иргэдэд таалагдах ёстой. Улсын нийтлэг эрх ашигт нийцэх учиртай. Жишээлбэл, шинээр цахилгаан станц барина гэвэл эсэргүүцэх хүмүүс бараг гарч ирэхгүй байх. 

Учир нь эрчим хүчний хараат байдлаас гарах асуудалд сөрөг хүчний хамааралгүйгээр ард түмэн дэмжинэ. Иймэрхүү зүйлд намууд эвсэхгүйгээр зөвшилцөл үүсгэдэг.

Гэтэл зөвшилцлийг заавал эвсэж Засгийн газар байгуулснаар үүсдэг зүйл хэмээн олон нийтэд тайлбарлаж буй нь маш буруу. Эрх барьж буй нам болон сөрөг хүчин дундын нэг үнэт зүйлтэй буюу тэр нь бүх монголчуудын хүсэл эрмэлзэл түүн дээр үндэслэн байгуулсан төр юм.

Сөрөг хүчин гэхээр эрх баригчдаа санаатайгаар унагаадаг зүйл биш. Том төсөл, хөтөлбөрүүд нь явах ёстой бол сөрөг хүчин, эрх баригч хоёр заавал эвсэхгүйгээр хоорондоо зөвшилцөөд ажиллаж болно.

УИХ-ын тухай хуульд олонх, цөөнх гэж заадаг ч, угтаа бол эрх баригч, сөрөг хүчин л гэж хоёр хуваагдах ёстой. Олонх бүрдүүлсэн нь эрхээ барина, цөөнх нь сөрөг хүчин болж хяналтаа хэрэгжүүлэх учиртай. Гэвч эрх баригч нь цөөнхөө Засгийн газартаа оруулчихвал, цөөнх нь сөрөг хүчин байх боломжгүй. 

"АН-аас эвсэлд орсон сайд нар "Засгийн газраас гарвал сайд байхаа болино" гэж МАН-ын шахаанд орж эхлэх магадлалтай"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- "Хэрэв гурван нам нийлбэл 93 хувийн олонх болно. МАН, АН нийлбэл 87 хувийн олонх болно" гэж ярилаа. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу? 

- МАН, АН эвсээд парламентад 87 хувийг эзэлчихвэл Засгийн газраас орж ирсэн хуулийг бараг л хяналтгүйгээр батлах дээрээ тулна. Хяналт байсан ч тэр нь сөрөг хүчинтэй байхаас хэд дахин сул байх болно.

Тэд хамтдаа эвслийн Засгийн газарт орчихсон учраас "энэ хуулийг батлахгүй бол сайдаас чинь зайлуулна, Засгийн газраа тараана" гэдэг байдлаар АН-ыг шахаж эхэлнэ. 

Энэ тохиолдолд АН-аас эвсэлд орсон сайд нар "Засгийн газраас гарвал сайд байхаа болино" гэж МАН-ын шахаанд орж эхлэх магадлалтай. 

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчнийг Засгийн газарт элсүүлж аваад өөрийнхөө удирдлага дор байлгахыг хүсэж байна. Үндсэндээ сайдын суудлаар урхидах гэхэд хилсдэхгүй, улс төрийн тактик, стратеги явж байна.

Тэгэхээр эвслийн Засгийн газарт АН-ынхан ороод ирвэл манай улсын парламент маш сул сөрөг хүчинтэй болж эхэлнэ гэсэн үг. Сул сөрөг хүчин парламентын хяналтыг алдагдуулдаг. 

- Дэлхийн улс орнуудад ямар тохиолдолд эвслийн Засгийн газар байгуулагддаг вэ? 

МАН эвсэх санал тавьж байна гэдэг нь парламент дахь хяналт тэнцвэрийн зарчмын үгүйсгэж буй хэлбэр юм.

- Нэг нам парламентад 50-аас дээш хувийн суудал авч чадаагүй тохиолдол гарцаагүй эвсдэг. Нэг нам олонхоо бүрдүүлж чадаагүй бол жижиг намууддаа эвслийн Засгийн газар байгуулах санал тавьдаг. 

50 хувиас дээш парламентын суудал авсан нам эвслийн Засгийн газар байгуулах тохиолдол маш ховор. Их Британид 2015 онд Дэвид Камерүний Консерватив нам 50.8 хувийн санал авсан. Хэдий олонх болсон ч эвсэл байгуулсан. Гэхдээ ердөө 1.2 хувийн суудал авсан Либерал ардчилсан намтай л эвссэн. 

Гэтэл парламентын суудлын 54 хувийг эзэмшиж буй МАН эвсэх санал тавьж байна гэдэг нь улс төрийн болон хяналт тэнцвэрийн зарчмын үгүйсгэж буй хэлбэр юм. 

Түүхэн талаас харвал 50 хувиас дээш суудал авсан нам сөрөг хүчинтэйгээ зөвхөн дайн дажинтай үед эвссэн тохиолдол байдаг. Үүнийг их эвсэл гэж нэрлэдэг. 

Өнөөдөр манай улсад дайны нөхцөл үүсээгүй. Геополитикийн хувьд эмзэг нөхцөл үүсэж болзошгүй ч, энэ нь их эвсэл байгуулах хэмжээний том асуудал биш юм. 

2008 оны долдугаар сарын 1-нд үймээний улмаас Ерөнхийлөгч онц байдал зарлаж байсан удаа бий. Энэ үед МАХН УИХ-д 45 суудалтай ч АН-д эвсэх санал тавьж байсан. Улс оронд үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзвэл 2008 оныг энэхүү эвслийг тодорхой хэмжээнд зөвтгөж болно.

 Гэтэл өнөөдөр бид эвсэл ярина гэдэг бол парламентын дотоод хяналт, эрх мэдлийн хяналтын зарчмаас ухарч байна гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
74
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
70 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Монгол хүн [59.153.115.234] 2024/8/25
Монголчууд эв нэгдэлтэй байх нь маш чухал. Харин МАХН-МАН болоод АН, ХҮН намууд эвсэл байгуулж байгаа нь парламентын дотоод хяналт, эрх мэдлийн хяналтын зарчмаас ухарч том томоор ХУЛГАЙ хийх гэж байгаад туйлын харамсалтай байна.
0 | 0 Хариулах
Казиночин [66.181.161.163] 2024/7/9
28жил тасралтгүй Монголын Авилгачид ын Нам төр бариад Төсвийн мөнгөө Тэрбумтангуудадаа алдаад Улсын сан хоосроод аргаа бараад хариуцлагаа ч тооцож чадахгүй аргаа бараад хань хамсаатан хайгаад АНын арчаагүй улныхан шуналдаа хөтлөгдөөд алдагдсан 8 жил ээ нөхөж амаараа хамтарч идэхээр шийдлээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.34] 2024/7/5
Өмнөх цаг үеүдэд эвсэхгүй бол ЗГ-ын ажил дэмжигдэхгүй унадаг байсан бол одоо энэ цаг үед сөрөг хүчин зөв зүйлийг ч эсэргүүцэж унагаж сөрөөд байвал ард түмэн цахимаар эсэргүүцэж, намын нэр хүнд унаж дараагийн сонгуульд гарахгүй байх ийм цахим эрин үе ирсэн. Иймд МАН зоригтойгоор дангаараа ЗГ байгуулах нь зүйтэй.
3 | 0 Хариулах
Казиночин [66.181.161.163] 2024/7/9
Алдагдсан 8 жилийн ЗГ удахгүй тарааский самрааский болчихсон Манан хол явахгүй ээ ард түмэн 126 яаж эсэргүүцэж блаа дххХүүкийн хоосон заль хол явахгүй 250 гаруй шуналын туламнууд улс орноо самарчихсан байхад АН нам ара й л түргэдлээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.34] 2024/7/5
Шинээр яам болон дэд сайдын орон тоо нэмэхийг эрс эсэргүүцэж байна.
1 | 0 Хариулах
Иргэн [119.94.253.195] 2024/7/5
Улс төрийн я-ка болов.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.111] 2024/7/4
Монголын ард түмэн дангаараа сайн ажиллалаа гээд МАН д илүү санал өгсөн байлгүй дээ. АН иргэдийн зүрхэнд ортол улс ард түмнээ хорлосон. Яасан ч засагт оруулж болохгүй.
1 | 3 Хариулах
Зочин [66.181.190.122] 2024/7/4
Сөрөг хүчин байж нүүрсний хулгайчдыг шийтгэж чадна. Эвсэж байхаар зүгээр хаант засаглалтай болсон дээр. 126 амнаас нэг ам дээр биз
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/7/4
Эвсэхгүй бол ерөнхий сайдаа томилж ч чадахгүй шт, томоохон асуудлууд нэг ч дэмжигдэхгүй . Үргэлж 54 хувиараа танхимд сууна гэж байхгүй.
1 | 10 Хариулах
Зочин [202.126.91.152] 2024/7/4
Зөв шийдлийг бүгд дэмжинэ. Буруу зүйлийг сөрөг хүчин эсэргүйцэнэ
1 | 0 Хариулах
0000 [66.181.185.150] 2024/7/4
Данх золбин глгийг харахаар л...санагдах юм.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.225] 2024/7/4
Тогоог нь өнгийж, Хоолны шав руу долоох хувь тавилан гэж.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.94.116] 2024/7/4
АН 42 СУУДАЛ+ХҮН 8+ИЗНН 4+ҮЭ 4 = 58 < МАН 68 БҮХЭЛ БҮТЭН 10 ИЛҮҮ БАЙХАД ЭНЭ АРАЙ ДЭНДЭНЭ ЭЭ
5 | 0 Хариулах
Зочин [202.9.40.133] 2024/7/4
Эвсэхгүй л бол данхын засаг унахад тун амархан учраас л хамтаряа гээд бн ш дээ,
6 | 1 Хариулах
Зочин [122.201.31.236] 2024/7/4
Хамтраад дэмий дээ. Урьд нь АН дандаа энэ урхинд нь орчихдог байсан. Тэгээд эцэст нь сайн нэрийг нь МАН аваад муу нэрийг нь АН аваад дуусдаг. МАН-ыхан муухай нохой зальтай харлуулах техниктээ маш сайн. Хамтарсан засаг байгуулчихаад дараа нь АН л ажил хийлгэсэнгүй АН-аас л боллоо АН АН гэсээр байгаад хамаг буруугаа АН-д өгөөд өөрсдөө нэр цэвэр гардаг муу зальтай муухай хүмүүс. Нөгөө эргүү ард түмэн нь тэрэнд нь тархиа угаалгаад итгээд байдаг. Ман-даа дарлуулж байхдаа таарсан үхэрнүүд.
10 | 0 Хариулах
Зочин [66.181.160.115] 2024/7/5
А / Т - ийгээ нөгөө эргүү , үхэрнүүд гэчихжээ. Өөрөө юу юм бол. Чи Монгол хүн юм бол бас эргүү үхэр .
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.41] 2024/7/4
эрүүл эсэх нь эргэлзээтэй ийм мэдрэл хүмүүсийн ярилцлагыг яагаад ikon оруулаад байдым дээ. Дийлэнх олонх болж чадаагүй бараг бүх орон эвслийн засгийн газартай байгаа даа.
1 | 15 Хариулах
Зочин [202.70.37.32] 2024/7/4
эрүүл эсэх нь эргэлзээтэй ийм мэдрэл хүмүүсийн #СЭТГЭЛИЙГ яагаад ikon оруулаад байдым дээ. Олонх болоогүй юмуу.
5 | 0 Хариулах
Зочин [103.168.34.139] 2024/7/4
Энэ АН гэж нэр чөтгөрийн тойргынхон хммтраад хийе гэхээр үгүй гэнэ. Хамтрахгүй гэхээр хэрүүл заналаас өөи юмгүй . Яачихсан бүлгэллүүд вэ
3 | 4 Хариулах
Иргэн [66.181.183.240] 2024/7/4
Ард түмэн хүчтэй сөрөг хүчин байгаасай гэж сонголтоо хийсэн, МАН дангаараа ЗГ байгуулах хэрэгтэй
5 | 0 Хариулах
Иргэн [59.153.115.215] 2024/7/4
Соёлын яамыг одоо Номинд зориулж нээсэн юм шиг л байх юмаа АН-д өгөөч
3 | 2 Хариулах
Иргэн [59.153.115.215] 2024/7/4
Хамтарсан нь дээр ч байж магад. Гэхдээ гол гол салбар барилга, дэд бүтэц, хууль зүйн яамаа бол өөрсдөө авч байж мөрийн хөтөлбөрөө биелүүлнэ ш дээ.
2 | 11 Хариулах
Зочин [202.126.89.252] 2024/7/4
Зөв
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.36] 2024/7/4
Өчигдөр жоохон юм уусан байсан шууд огьж байна шүү дээ ккк.
1 | 1 Хариулах
889933300000 [66.181.166.134] 2024/7/4
АН Засагт орж огтхон ч болохгүй шүү. 28 онд та нарыг сураггүй болгоно шүү.
6 | 0 Хариулах
0000777999 [66.181.166.134] 2024/7/4
Тангараг өргөчхөөд сураг тасарсан 42 ажлаа хийе ээ.
4 | 0 Хариулах
Зочин [124.158.123.36] 2024/7/4
Оюун-Эрдэний буруу гэж юу байхав дээ?, Харин сөрөг хүчний буюу АН, ХҮН намууд нэг намын тогтолцоонд шилжиж, Оюун-Эрдэний мэдэлд очихыг бараг хүсээд байгаа юм биш үү, нэг их худлаа мэдэгдэл хийсэн дүр эсгэсэн гишүүд байгаа болохоос биш....
1 | 11 Хариулах
97214 [66.181.166.134] 2024/7/4
Тангараг өргөчхөөд тараад явчихсан АН-ын залуу гишүүддээ хэлье. Ажлаа хийгээч ээ. Цаагуур чинь хорчид хороо найруулж МАНАН болж Засагт ороод, та нарыг 28 онд сураггүй болгох лайтай юм хийгээд яваад байна шүү дээ. Тэмцээч ээ. Ажил чинь аль эрт эхэлчихсэн шүү.
3 | 1 Хариулах
Зочин [59.153.114.186] 2024/7/4
ter zaluu orkuud chini turiin ajil yaj khiideg , yawdagiig medekhgui yum chini atsnykh ni temtsekh , ajlaa khiikh
0 | 1 Хариулах
Карманы намууд [202.55.188.126] 2024/7/4
Хамтарч хусахаас буцахгүй сөрөг хүчин байж чадахгүй нь тодорхой
3 | 0 Хариулах
Зочин [202.70.37.221] 2024/7/4
Манай Өнөрт мэдэхгүй чадахгүй сэдэв гэж байхгүй шүү кк
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.68] 2024/7/4
Moriin hotolboruud ni ondoo. Baruun zuunii bodlogo tusdaa zuil. Baruunii namuud bodlogoo heregjuulj chadahaar hemjeenii suudal avsan. Mantai negdvel heregjuulj chadahgui
0 | 0 Хариулах
222000000 [66.181.166.134] 2024/7/4
Zaluu gishuud odoo, namaa ZG-t oruulahgui, dangaaraa, huchtei sorog huchin baihiin toloo suult zarlah tsag ni boljee
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.186] 2024/7/4
an-yn khiij chaddag yum ni suult , ogtsruulakh daa , odoo ter zaluu orkuudaa iim zuilees khol bailgaj tarkhiig ni tsenegleerei
0 | 1 Хариулах
Сүрэн [202.126.89.135] 2024/7/4
Улсаа сүйрүүлсэн хуйвалдаан мафийг бут цохих хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.27.92] 2024/7/4
Тангараг өргөх ёслолыг хархад АН , Үндэсний эвсэлийн нөхдүүд их л өс хонзон санасан шазуур зуусан нь үйл хөдлөл нүүр царайны байдлаас харагдаж байна лэ дээ. АН , ҮЭ ийн нөхдүүд улс орны хөгжилийг урагшлуулахгүй байнга гацаана даа улс эх орны эрх ашигийг бодно гэдэг худ шүү.
0 | 4 Хариулах
Ip [103.168.34.74] 2024/7/4
Явж явж Женкогийн санаа л бгаа даа.
3 | 4 Хариулах
Зочин [202.179.25.162] 2024/7/4
МАН-с бусад нам эвсэл байгуулвал жагсаал хийнэ шүү. Хараал идсэн 8 жил дунд чөмгөөрөө ташсан нам.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.220] 2024/7/4
Songuuliin xuuli uurchluxduu Mongol ulsiig neg tom toirog bolgox xeregtei. Tegsen ni jalgiin uslees xol baina ges n ug. Ter ter aimgiin nadad sanal ugsun teden songogochid bayarlalaa gej yaridag ix xurliin gishuun irgeded lav xereggui. Niit irgediin tuluu, ulsaa bugdiig ni xugjuulexiin tuld ajilladag gishuun xeregtei baina. Jalga dovooroo bolix xeregtei baina.
3 | 0 Хариулах
shaa geye [122.201.31.50] 2024/7/4
dee данхгаын мафид
0 | 0 Хариулах
Уншигч [202.126.89.249] 2024/7/4
Зөвхөн хуулийн хүрээнд бус, яамдын тушаал шийдвэр гээд гүйцэтгэх засаглалын хүрээнд шийдэх, зөв годиролд нь оруулах асуудал их байна аа. Тэгэхээр хамтарсан Засгийн газар байгуулахгүйгээр 8 жилийн алдааг яаж засах вэ?
1 | 6 Хариулах
Зочин [202.179.25.162] 2024/7/4
8 жил хамтрах шаардлагагүй дангаараа байхдаа алдаагаа засаж чадал уу? алдаагаа л нэмсэнээс, сөрөг хүчин гэдэг хазайхад нь тэгшилж явна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаару гаавал хиргүй ээ гэж. хэлэлцэж байж л зөв шийдэх хэрэгтэй. дангаараа тушаах биш
1 | 0 Хариулах
Зочин [202.131.245.69] 2024/7/4
Chi zaawal danhiin saltaand sorog huchnuudiig ni oruulj yahnaw, saihan zaidagnaj awaad 4 jil duraaraa durgih geed bhad, chinii naad asuudluudiig chini hiine chadna geed garch irsen bus uu
1 | 0 Хариулах
Нямаа [202.55.188.81] 2024/7/4
Данх удахгүй Эбээгийн өвөрт саунд сууж байх вий дээ
1 | 2 Хариулах
Зочин [96.74.180.65] 2024/7/4
Данхын зөвлөх женко батлага…..Удахгүй данх женко хоёр
3 | 1 Хариулах
Зочин [103.212.116.215] 2024/7/4
Монголын улс төрийн дотоод амьдрал ямар янаг байдгийг мэдэхгүй цэцэрлэгийн хүүхэд шиг амархан цайлган юм ярьдаг банди вэ кккк
2 | 3 Хариулах
Зочин [202.126.88.174] 2024/7/4
Зарчимгүй газар зарчим ярих нь сонин байх л даа . Гээд худлаар хол явахгүй . Зарчмаа барьсан нь дээр гэдгийг хэлсэн байна .
2 | 0 Хариулах
Зочин [122.201.25.83] 2024/7/4
Хурдан явъя гэвэл ганцаараа яв, Хол явъя гэвэл олуулаа яв гэдэг юмдаа залуу минь
0 | 12 Хариулах
Зочин [66.181.161.163] 2024/7/4
МАН-тай хо явна гэдэг нь "Монголыг хамгийн их цөлмөх" гэдэг цэг рүү л явна гэсэн үг бус уу?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.181] 2024/7/4
АН засагт орвол амиа хорлосонтой адил шүү. Тэгвэл намаасаа гарахаа шууд мэдэгдэе!
10 | 1 Хариулах
Ardchilsan nam [202.126.91.197] 2024/7/4
Tgd garaach
2 | 5 Хариулах
Зочин [202.126.91.188] 2024/7/4
8 жил чадлаараа супер ажиллаад хог шаар болоод навс ялагдсан.Ахиад 4 жил олонхи болоод ажилласан ч юу ч чадахгүй.Мордохын хазгай болсон.4 жилд засна ч гэж байхгүй, юу хийхээ мэдэхгүй.Жонхуурсан данхан толгойт гонгинуур, хүүжгий нар.
15 | 0 Хариулах
Зочин [66.181.161.40] 2024/7/4
Хамтарч ажиллах нь зөв ш дээ. Энэ одоо юу хуцаад бгаа. Чиний юм мэддэг гэж юу бдаг юм
1 | 9 Хариулах
Зочин [202.179.25.162] 2024/7/4
харин чиний мэддэг гэж юу байгаан 8 жил их л жаргалтай амьдарсаныг бодвол МАН шавхрууг сайн долоож дээ
7 | 0 Хариулах
Зочин [139.5.216.203] 2024/7/4
Энэ Өнөр гэж сүрхий залуу. СЭЗИС-д Математик заадаг бсн
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.99] 2024/7/4
Экономиксийн тэнхимд эдийн засгийн онолын хичээл ордог байсан багш байна хэхэ
1 | 0 Хариулах
Зочин [96.74.180.65] 2024/7/4
женко батлагад шадар сайдын суудал өгөхөд л гүйцээ…..МАНЖАН болж байгаа нь тэр
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.155] 2024/7/4
Одоо тэгээд ҮЭИЗННМАНАНХҮН мафи гээл орилоол эхлэхүү?
2 | 0 Хариулах
Зочин [96.74.180.65] 2024/7/4
МАН + ЖАН
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.26] 2024/7/4
78 тэрбумын өртөгөөр босох гүүр.... 1 хүн зураг төсөл бариаад бна лээ.....усан дээр гүүр барьж байж.....хайран мөнгө
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.26] 2024/7/4
Яармаг, 1 хороололтой холбох гүүр
0 | 0 Хариулах
иргэн [14.1.81.127] 2024/7/4
Одоо сөрөг хүчин болсон мудакууд хариуцланаас айж ЗГазарт орохгүй гэдийх нь л дэ Яг тэгж бодсиймаа чадалтай сайд хийчих хүн алга бн лэ?!
0 | 4 Хариулах
Зочин [202.179.25.162] 2024/7/4
ман чадалтай байлаа чадвар байхгүй
2 | 0 Хариулах
Зочин [202.21.96.254] 2024/7/4
Za za AN d sanalaa ugsun khun sugnuudteigee Mongoloos mini zailnuu!!! Ugaasaa AN iin daalgavar bol Mongol uls, khumuusiig ustgakh!!!
2 | 5 Хариулах
Зочин [202.179.25.162] 2024/7/4
үүе МАН-р хулгай хийлгүүлж байхдаа их л дуртай байж дээ. Нохой зассан хүндээ янаг гэж
1 | 0 Хариулах
Зочин [95.211.60.17] 2024/7/4
АН-ын үед нэг ч Монгол хүн хэлмэгдэж үхээгүй. МАН-ын үед яалаа? Хэн нь Монгол хүмүүсийг устгаж байсан байна?
0 | 0 Хариулах
505 [192.82.92.204] 2024/7/4
hutsaad bdgiin sorog huchin bhara l hamag ajliig gatsaaj udaah gd bgamu,ard tumnee bodoh heregtei. trn 7 ch honoogui bhd gonshignood bhin zavaan ymaa boliod uneheer blku ymn dre l heleech
1 | 8 Хариулах
Зочин [94.75.206.225] 2024/7/4
Сөрөг хүчин гэдэг нь ажил гацаахыг хэлдэггүй юм аа. Хулгайг илчилж, төрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж байгаа нөхдүүдийг шүүмжилж зогсоох үүрэгтэй.
13 | 1 Хариулах
Зочин [202.179.25.162] 2024/7/4
Чаваас ингэж итгэж явдаг бол таньд ардчилал үнэндээ зохихгүй байна, очиж Хойд солонгосын коммунист намынхаа дор амьдарвал зохилтой
4 | 0 Хариулах
temuujind ded said ugchih [59.153.115.225] 2024/7/4
nohoi shig doloogood ehelne gejugaa
0 | 3 Хариулах