Уншиж байна ...
Зураг
Зураг

Таван Богд Групп “NURA” төслийг Узбекистан улсад нэвтрүүлнэ

ikon.mn
2024 оны 6 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар  2024 оны 6-р сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байгаа билээ.

Энэхүү айлчлалын хүрээнд Ташкент хотноо зохион байгуулагдаж буй “Монгол-Узбекистаны бизнес форум”-ын үеэр Таван Богд Группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан болон Бүгд Найрамдах Узбекистан улсын Эрүүл мэндийн яамны дэд сайд Фарходжон Ташпулатов нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны технологи ашиглан хорт хавдар болон амьдралын хэв маягаас шалтгаалах өвчлөлийг эрт илрүүлдэг NURA төслийг тус улсад нэвтрүүлэхээр тохиролцлоо.

2 улсын Төрийн тэргүүнүүд уулзалтынхаа үеэр эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх энэхүү төслийг дэмжлээ.

зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.