Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ухаалаг төхөөрөмжүүдээр орлуулшгүй комик номууд

ikon.mn
2024 оны 6 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

“Ном унших дадлыг надад “Цондоолой, Цүндээлэй хоёр” комик ном суулгасан хэмээн өгүүлэх Ж.Сарнай АШУҮИС-ийн 2-р курсэд суралцдаг.   

“Би Динзагийн адал явдалд дэндүү дуртай. Цаг хугацаагаар их түүхийн жимд буцаж очиж буй Жижгээ, Динза нарын гайхамшигт аяллаар амьсгалж өссөн минь анагаах ухааны чиглэлээр мэргэжил эзэмшихэд нөлөөлсөн” гэх  Б.Мөнх-Очир мөн л эдгээр комик номын анхны уншигчдын төлөөлөл. Монгол Улсын хэмжээнд нийт 14,000 гаруй хүний их эмч ажилладаг бөгөөд тэдний залгамж халаа үеийнхний дотор Динза, Цондоолойн анд найз олон аж.  

Техникийн эрин зуунд хиймэл оюун ухаан, роботууд өндөр түвшинд хөгжиж байгаа ч хүнтэй харьцаж, энэрдэг эмч мэргэжилтнүүдийг юугаар ч орлуулшгүй. Яг үүнтэй адил “Динза”, “Цондоолой, Цүндээлэй хоёр”-оор хүмүүжсэн хүүхдүүд бусдыг хайрлах, ойлгох, хүндлэх сэтгэлд суралцдаг учраас комик номуудыг ямар ч компьютер тоглоом, гар утсаар орлуулшгүй билээ. Тиймээс Динзагаар хүмүүжсэн хүүхдүүдэд эмчийн мэргэжлийг сонгох, Анагаахын сургуульд олон жил суралцах нь төвөгтэй санагддаггүй болов уу?  

Хүнийг эдгээх, талархсан сэтгэлээс нь урам авах туйлын сайхан мэдрэмж. Тэгвэл бусдыг хүндлэх, ойлгох, найз нөхдийн халуун дулаан сэтгэлийг Динза, Цондоолойн цуврал бүрд өгүүлдэг. Тиймээс ч анхдагч Динза гишүүд бяцхан дүү нартаа уншиж өссөн комик номоо санал болгохын хамт мэдлэг, хайр дүүрэн мерч бүтээгдэхүүнүүдтэй бэлгийн багцыг мишээл дүүрэн гардуулдаг юм. Энэ нь тэдний хувьд өөртөө ч, бяцхан дүү нартаа ч оруулж буй оюуны хөрөнгө оруулалт гэдэгт залуус эргэлздэггүй. 

зураг
 

Динза, Цондоолой ба тэдний нөхөд чамд яг юу өгсөн бэ? Худалдан авсны дараа оюу ухаанд тань үлдэх зүйл юу вэ?  

Эдгээр асуултад комик номын анхны уншигчид болох “Мэдлэг бэлэглэе” хөтөлбөрийн оролцогчид ийн хариулсан юм.  

Тууштай байх чадвар: Комик номын зураг, өгүүлэмж дараагийн үйл явдалд хөтлөх гүүр болдог. Гол баатрууд нь зорилгоосоо ухралгүй, тууштай байдлаар саад бэрхшээлийг давж гардаг. Тэднээс үлгэр дуурайлал авч хичээл сурлагадаа амжилт гаргасаар ирсэн. Нэг зүйлийг судалж, цаад учир шалтгааныг олж мэдэхийн төлөө тууштай байж чаддаг.  

Сониуч зан: Динзагийн хамгийн арын хуудсан дээр тухайн үйл явдалтай холбоотой танин мэдэхүйн түүх байдаг. Тухайн дэвтрийг уншиж эхэлсэн бол  арын хуудас хүртэлх уялдаа холбоог тайлж энэ бүхэн хоорондоо ямар сэжмээр холбогдож буйг бодож үзэхэд сонирхолтой байдаг. Дэлхий дээр орших бүх зүйл сонирхолтой. Харин тэрхүү сонирхол төрүүлэм зүйлсийг сониуч зантай цөөн тооны хүмүүс л анзаардаг байх.  

Өөрийгөө таних: Хэрэв би Динза, эсвэл Цүндээлэйн оронд байсан бол... Өөрийгөө тухайн баатрын оронд орлуулан тавьж, юу чадах, эс чадахаа мэдэхийг хүсэх нь өөрийгөө хөгжүүлэх үндэс гэдгийг бид тухайн үедээ анзаардаггүй. Хожим нь энэ бүхэн тэдний амьдралд үр шимээ өгдөг.  

 

зураг
 

Динза, Цондоолойн анхны уншигчдын яриа энэхүү агуулгыг улам бататгаж, дараа дараагийн үеийнхнийхээ үлгэр дуурайлал болсоор...    

Яг л тэдний адилаар таны хүүхдийн өмнө Динза, Цондоолойн цэлгэр үүд үргэлж нээлттэй байх болно. Динза гурван төрлийн гишүүнчлэлтэй бөгөөд алинд нь ч хамрагдсан гэнэтийн бэлэг дүүрэн.   

10-20 комик ном авбал 

“Динза” болон “Цондоолой, Цүндээлэй хоёр” комикоос 10-20 ширхэгийг худалдаж аваад “Бяцхан Динза” гишүүн болох юм. Мөн хүүхдэд ээлтэй, өмсөхөд таатай, яг зохиол шигээ адал явдал бүхий зурагтай футболкуудаас сонголтоо хийгээрэй. Бүтээгдэхүүний 7 %-ийн хөнгөлөлт, 1 метр өндөр Аварга Динза бөмбөлөг “Бяцхан Динза” гишүүдэд зориулагджээ. Худалдан авсан ном бүрийн тоогоор сугалаа дагалдана.  

21-41 комик номын цаана 

21-41 ширхэг комик авбал “Өсвөр Динза” гишүүн болно. Бэлгийн багцанд 8 төрлийн дэр багтсан. Бүгд өөр өөрийн нэр, содон төрхтэй.  Буйдан, эсвэл хүүхдийн орны тавтай нэгэн орон зайг бүрдүүлнэ. Эдгээр дэр нь зөөлөн тоглоомыг орлохоос гадна халаасанд нь комик номуудаа хийгээд явах боломжтой. Тэврээд суух, дэрлээд унтахад таатай.  

Мөн бүтээгдэхүүний 14%-ийн хөнгөлөлт, “Аварга Динза” бөмбөлөг болон худалдан авсан ном бүрийг сугалаа дагалдана.  

зураг
 

41-ээс дээш комик авбал 

41-ээс дээш комик худалдан авбал Аварга Динза гишүүн болох юм. Бэлгийн багцад 2024 оны зуны загвар, өнгө, материалын төгс шийдэл загварлаг шортон юбка, амьсгалдаг футболкоос эхлээд нэрлэе.  Эдгээр хувцас бүх насны хүүхэд, залуучуудад тохиромжтой. Аварга Динза бөмбөлөг, бүтээгдэхүүний 21%-ийн хөнгөлөлт, худалдан авсан комик ном бүр сугалаатай.   

Сугалаа 

100 сая төгрөгийн шагналын сантай сугалааг Динза, Цондоолой нь уншигчдадаа өргөн барьж байна. Хүүхдэдээ дуртай комикийг нь авч өгөөд тэрхүү мөнгөөрөө Тайландын үзэсгэлэнт Пукет аралд аялах боломж таны өмнө байна. Гэр бүлээрээ бүтээх гайхалтай дурсамжийг та урлах болно.  

Эсвэл Khan Khujirt wellness resort, Resort world Terelj hotel-ийн аль нэгэнд нь дээд зэрэглэлийн үйлчилгээн дунд тав тухтай амрахыг хүсье (Нийт 8 гэр бүл). Байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар дулаахан уур амьсгал дунд хөгжил баяртай өнгөрөөх энэ л өдрүүд насан туршийн нандин дурсамжийн нэг, комик номуудын уншигчдаа хаяглаж буй брэнд бэлэг билээ. Юм үзэж, нүд тайлахын АЧ ХОЛБОГДЛЫГ хүүхэд ахуй цагаас нь ойлгуулах нь Динза, Цондоолойн ҮНДСЭН зорилгуудын нэг юм.  Шинийг сэдэх, шинэ зүйлд богино хугацаанд дасан зохицох чадварыг аялал хөгжүүлдэг учраас адал явдлын оргил өөд хамтдаа тэмүүлье.      

Комик номууд болон хүссэн гишүүнчлэлийн багцаа DINZA.MN-ээр захиалаарай.