Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Serious Fox Moomoossi нь Millennials болон Z үеийнхэнд зориулан бүтээсэн дүр юм”

ikon.mn
2024 оны 6 сарын 24
Сурталчилгаа

Дижитал Концепт ХХК-ийн Мерчиндайзингийн хэлтсийн Хөргүүрийн болон хөлдөөсөн бүтээгдэхүүн хариуцсан Мерчиндайзингийн менежер Ц.Тэлмэнтэй ярилцаж шинээр гаргаж буй бүтээгдэхүүнийх нь талаар тодруулга авлаа.

-Сайн байна уу? Сүүлийн үед GS25mn сошиал хуудсаар танилцуулагдаад байгаа шинэ дүр төрхийнхөө үүсэл гарал болон онцлох шинж чанарынх нь талаар мэдээлэл өгч болох уу? 

-Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе! Монгол дахь GS25-н нэрийн бүтээгдэхүүний анхны дүр болох Serious Fox Moomoossi нь Солонгос улсдаа алдартай, тус улсын GS Retail компани урт хугацааны турш судалгаа хийж, маш олон онцлогийг шингээн Millennials болон Z үеийнхэнд зориулсан, сэтгэл санааг нь ойлгохоор бүтээсэн дүр юм. Би өөрөө Z үеийн хүн болохоор энэхүү дүрийг Монголдоо нутагшуулах ажилд оролцсондоо маш их баяртай байгаа.

Moomoosi /Мүүмүүши/ маань байнга үл тоомсорлосон царай гаргаж, бусдад буруу ойлголт төрүүлдэг хэдий ч хийх ёстой ажлаа үргэлж л хийж дуусгадаг, эргэн тойрны хүмүүсээ үргэлж сэтгэлээр дэмжих онцгой үнэг.
Түүний хувьд ажил бол ажил, уул бол уул.

зураг
 

- Moomoossi брэнд дүрээ ашиглан шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлж байгаа юм байна. Яагаад заавал ийм дүрээр дамжуулан бүтээгдэхүүнээ гаргая гэж шийдсэн бэ?

- Манай баг маань олон сарын судалгаа шинжилгээний үр дүнд Монголын хэрэглэгчдэдээ өөрсдийн анхны брэнд дүрийг ашиглан бүтээгдсэн Serious Fox нэрийн зайрмагаа 6.20-нд амжилттай нэвтрүүлээд байна. Аливаа дүр бүр ямар нэгэн түүх өгүүлж, хэрэглэгчтэй холбох сэтгэл хөдлөлийн холбоосыг бий болгодог. Энэхүү сэтгэл хөдлөлийн холбоо нь тухайн брэндийн үнэнч байдлыг нэмэгдүүлж, хэрэглэгчид ойр дотно мэдрэмжийг төрүүлдэг. Манай Moomoossi нь шинэ үеийн залууст чиглэсэн, тэдний сэтгэл санааг ойлгож, хань болоход зориулан бүтээгдсэн учраас бид бүтээгдэхүүндээ энэхүү дүрийг ашигласан.

- Serious Fox нэрийн зайрмаг нь Icemark компанитай хамтран гаргаж байгаа гэсэн байна. Энэ тухай дэлгэрэнгүй ярихгүй юу? Дотооддоо үйлдвэрлэж байгаа юм байна тийм үү?

- Тиймээ, бид нэрийн бүтээгдэхүүнээ 21 жилийн түүхтэй Айсмарк Трейд ХХК-тай хамтран гаргасан бөгөөд хэрэглэгчдийн хамгийн дуртай хоёр амтыг хослуулан үйлдвэрлэснээрээ онцлог. Serious Fox зайрмаг нь Ваниль, шоколадтай болон цөцгий, самартай гэсэн хоёр төрлийн амтаар хэрэглэгддэг хүрч байна. Эхний төрөл нь ванилийн зөөлөн амттай, гадуураа сайн чанарын Бельги шоколадаар бүрсэн бол удаах нь цөцгийн сүүн амт болон шоколад, самрын үйрмэгтэй. Гадна бүрмэл шоколад нь дэлхийн хамгийн амттай шоколад үйлдвэрлэдэг 7 улсын нэг болох Бельги улсын хүчтэй амттай, какаоны өндөр агууламжтай шоколадыг сонгож үйлдвэрлэснээрээ онцлог. Ингэснээр Монгол улсад зарагддаг шоколадтай зайрмагуудаас илүү амттай, хазсаны дараа аманд Какаоны гашуун амт үлдэхгүй.

зураг
 

- Энэхүү зайрмаг нь цаашдаа дахин өөр төрлийн амтаар төрлөө нэмэх үү? Аль салбаруудаар худалдаанд гарах вэ?

- Бид эхний 2 амтыг бүх насны хэрэглэгч идэхэд тааламжтай байдлаар сонгосон бөгөөд цаашдаа илүү хэрэглэгчийн амтын сегментэд зориулсан амт, савлагаа, хэлбэр дүрстэй гаргахаар төлөвлөж байна. Мөн дан ганц зайрмагаар хязгаарлагдахгүй Serious Fox Moomoossi үнэг маань тун удахгүй илүү олон нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Serious Fox нэрийн зайрмаг маань УБ хотын GS25 дэлгүүрийн 250 гаруй салбаруудаас гадна Дархан, Эрдэнэт, Зуунмод, Багануур, Налайх дүүргийн GS25-н бүх салбаруудаар худалдаалагдана.

зураг
 

- Цаг гарган бидэнд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсанд баярлалаа. Амжилт хүсье!

- Баярлалаа. Танай хамт олонд ч мөн амжилт хүсье!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.