ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхболд: Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш хүний хувийн мэдээллийг системтэйгээр цуглуулах ажил хавтгайрсан байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын сонгуультай холбогдуулан хүний хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулах асуудлын талаар Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "ХЭҮК сонгуулийн үйл ажиллагаанд хуульд заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавин ажиллаж байгаа. УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээд ес хоног өнгөрлөө. 

Энэ хугацаанд иргэдийн дунд хүний хувийн мэдээлэл, ялангуяа овог нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, утасны дугаарыг системтэйгээр цуглуулах ажил хавтгайрсан байна.

Регистрийн дугаар хүний хувийн мэдээлэлд хамаардаг. Тухайн хүнтэй холбоотой олон төрлийн хувийн мэдээллийг цуглуулах, гаргаж авах боломжтой. Тиймээс хувийн мэдээллээ хамгаалахыг иргэдэд зөвлөж байна. 

Нөгөө талаар хүний хувийн мэдээллийг эзнийх нь зөвшөөрөлгүй, хуурч мэхлэх, төөрөгдүүлэх замаар цуглуулах нь холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн үйл ажиллагаанд ажиллаж буй хүмүүс хүний хувийн мэдээллийг цуглуулахгүй байхыг зөвлөж байна. Хүний хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Сонгууль бол Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан улс төрийн эрх, эрх чөлөө. Сонгуулийн үр дүн, аль нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгох нь иргэний эрх юм. 

Энэ эрхээ эдлэх, шийдвэр гаргахад намуудын улс төрийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлого чухал байдаг. Монгол Улсын иргэд аль ч нам улс төрийн эвслийг дэмжих, үзэл бодлынхоо төлөө итгэл үнэмшилтэй байж, байр сууриа илэрхийлэх эрхтэй.

Аль нэг улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөр, бодлого, шийдвэрийг дэмжсэний төлөө хэн нэгэн хүнийг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах хууль бус ажиллагаа явуулахыг хориглодог. 

Тиймээс нам, эвсэл, нэр дэвшлийн сонгуулийн штабт ажиллаж буй иргэд бусдын улс төрийн эрх, эрх чөлөө үзэл бодолтой байх эрхийг хүндэтгэхийг зөвлөж байна" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
БУРУУ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.41.15] 2024/6/22
Өрхийн эмнэлэгээс яриад рентген зураг 7 сарын 6 нд авахуулах уу регистрээ хэл гэж байх юм
0 | 0 Хариулах
Абьгд [122.201.31.87] 2024/6/21
.., ямар нэг.. . Гэдэг нь ойлгомжгүй. Хариулт байна.
0 | 0 Хариулах
H [202.9.40.118] 2024/6/21
Тийм шүү. Янз бүрийн аргаар . Танд зээл хэрэгтэй юу гэх мэт
0 | 0 Хариулах
Jariga.mn [103.71.100.8] 2024/6/21
Интернет дахь Санхүүгийн холбогдолтой туслалцаа үзүүлнэ гэх нүүр номнуудыг хяналтандаа аваарай
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.237] 2024/6/19
Санхүүгийн буцалтгүй тусламж нэрээр ОУ-ын банк гэх чатаар иргэний үнэмлэхний хуулбар болон бусад мэдээллийг маш ихээр авч байна. Энэ юу болоод байна
0 | 0 Хариулах
зочин [202.21.104.98] 2024/6/19
оросын тагнуул маш их мөнгө тарааж байна гэж ярьж байна
1 | 0 Хариулах
Зочин [210.194.189.111] 2024/6/19
Хороо гэж тэр чигээрээ МАН-н хүмүүс болсон. Тэр хүмүүсийн амьдрал тэр чигээрээ МАН болсон. МАН-тай холбоогүй иргэд Монголоос зайлахын л түүс болж байна. Ийм нийгмийг энэ нам бүтээчихлээ. Сүүлийн хэдэн жил.
8 | 0 Хариулах
Зочин [122.201.25.83] 2024/6/19
Утсаар яриад "Та хаягандаа байгаа юу" гэхээр нь "Тийм" гэсэн чинь шууд ....... нэр дэвшигчийг дэмжээрэй гэж байна лээ шд.
2 | 0 Хариулах