Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт эхээсээ төөрч хоцорсон 10 гаруй хоногтой бугын төлийг харангадсан байдалтай байхад нь нутгийн иргэн олжээ.
Хөгнө-Тарнын Байгалийн Цогцолборт Газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар илийг/бугын төл/ очиж, хүлээн авсан байна.
Төөрсөн илийг бие даах чадвартай болтол нь байгаль хамгаалагч нар асарч тэжээхээр болжээ.
Тус аймгийн Гурванбулаг сумын нутаг дэвсгэр Хөгнө-Тарнын БЦГ-ын бүсэд ордог байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!