Урлаг спорт бол дэлхий нийтийг нэгтгэдэг үнэт зүйл билээ.
Энэ цаг мөч хэдийнээ дэргэд ирж 4 жил хүлээсэн Европ тив дэх хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт сүр дуулиантайгаар эхлээд байгаа юм. Түүхийн хуудсыг сөхвөл ЕАШТ нь Герман улсад 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ба 36 жилийн өмнө 8 цэнгэлдэх хүрээлэнд тэмцээнийг эхлүүлж байсан бол энэ жилийн хувьд тоогоо ахиулж 10 цэнгэлдэх хүрээлэнд тэмцээн өрнөж байгаа аж.
Ийнхүү Euro 2024 тэмцээний сонирхолтой мэдээллүүдийг танилцуулъя.
Өдгөө 38 настай ахмад тоглогч тэрээр Португал улсын шигшээ багаа ахлан сүүлчийн ЕАШТ-дээ оролцож байгаа билээ. Карьертаа Европийн хөлбөмбөгийн аварга шалгуулах тэмцээнүүдэд нийт оруулсан гоолоороо одоог хүртэл тэргүүлэгч “Гоолны машин” Роналдогийн рекордыг эвдэх нэгэн хараахан гарч ирээгүй л байгаа юм.
Энэ удаагийн Испани улсын шигшээ баг насаараа хамгийн залуухан тамирчидтайгаараа бусдаас онцлог. Тухайлбал баруун жигүүрийн довтлогч Ламинье Ямаль /Lamine Yamal/ 16 настай бол багийн 9 тоглогч 25-аас доош настай ажээ. Нас бага, цус шингэн тус баг нь хөлбөмбөгийн хэллэгээр Хорват, Итали, Албани улстай “үхлийн хэсэгт” тоглохоор оноолт таараад байгаа юм.
Энэ удаагийн шууд дамжуулалтын ивээн тэтгэгчээр Юнивишн компани ажиллаж байгаа бөгөөд хэрэглэгчдэдээ нэг сарын турш явагдах бүхий л тоглолтыг чанарын өндөр түвшинд хүргэхээр зорин ажиллаж байгаа юм.
Мөн энэ хүрээнд Юнивишнийн Апп & Тоглоом хэсэгт тэмцээнтэй холбоотой бүхий л мэдээллүүд нэг дор багтсан “Euro 2024” аппликейшныг шинээр нэмсэн байна. Апп дотор:
Шөнийн цагт тоглогдох тоглолтуудаа хайртай дотнын хүмүүстэйгээ гэрээсээ тав тухтайгаар Юнивишнтэй хамтдаа шимтэн үзээрэй. Дэлгэрэнгүйг ЭНД-ээс.
Европын хөлбөмбөгийн холбооноос энэ жил нийт шагналын санд 331 сая еврог төсөвлөсөн.
Нэг баг хамгийн ихдээ 28,250,000€ = 102,697,000₮ хожих боломжтой ба доорх дараалал бүрд төсөвлөгдсөн шагналыг хамтдаа харъя.
Тоглолтын шүүлтийн явцыг илүү ухаалаг, төвөггүй байлгах үүднээс Adidas компани Connected ball чипээр тоноглогдсон FUSBALLLIBE буюу “хөлбөмбөгт дурлагч” бөмбөгийг Euro 2024-ийн талбайд залаад байгаа юм. Энэхүү чипийн тусламжтайгаар тоглогчийн гар бөмбөгт хүрсэн хугацааг харах, отон тоглолт байсан эсэхийг тодорхойлох зэрэг ярвигтай шүүлтүүдийг хялбарчлах боломжтой аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!