УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрогт нэр дэвшигч Г.Дамдинням өнөөдөр /2024.06.11/ Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант, Борнуур сумын иргэдтэй уулзаж намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Тэрбээр иргэд сонгогчдод хандан “Төв аймаг бол нийслэлийн 1.6 сая хүнийг хүнсээр хангадаг аймаг. Баянчандмань сум Монголын өндөгний 50 илүү хувь, Батсүмбэр сум сүүний 30 хувийг хангаж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум мөн сүүний 30 хувь. Хүнсний ногооны нэлээн том хэсгийг хангана. Цаашаагаа Жаргалант, Сүмбэр. Монголын төмс тэр аяараа байна.
Дархан бол Сэлэнгэ аймгийн яг голд байна. Эдийн засгийн үзүүлэлтүүдийг нь харахад Сэлэнгэ нэг их наяд, Дархан 700 орчим тэрбум төгрөг. Сэлэнгэчүүд Дарханд ирж худалдан авалт хийдэг.
Өөрөөр хэлбэл, энэ гурван аймаг аль эрт өөрсдөө учраа олоод зах зээлийнхээ зарчмаар холбогдоод кластер болоод хөгжөөд эхэлчихсэн юм билээ. Сурчихсан. Маш ажилсаг, арчаатай хүмүүсийн амьдардаг бүс нутаг болжээ. Манай бүс эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэрийн Монголын төв болно. Одоо бол бид өөрсдөдөө байгаа давуу болон сул талаа хоорондоо хуваалцаж нөхөх, бие биедээ байгаа туршлагаа шингээх, хооронд нь холбож өгөх бодлогын зангилаануудыг хийх л ажил үлдсэн юм билээ” гэлээ.
МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар Төв аймагт дараах бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ гэж тусгажээ.
ҮҮНД:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!