• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

“NURA Монгол” төвийн 12,000 гаруй үйлчлүүлэгчид хийсэн эрт илрүүлгийн шинжилгээний онцлох СТАТИСТИК

ikon.mn
2024 оны 6 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

“NURA Монгол” эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх багц шинжилгээний төвийн үйл ажиллагаа эхэлснээс хойш одоогийн байдлаар 12,081 үйлчлүүлэгч эрт илрүүлгийн шинжилгээнд орсон байна.

Анхаарал татахуйц зарим үзүүлэлтээс дурдахад: Дүрс оношилгооны шинжилгээ болох Бага тунт тодосгогч бодисгүй компьютер томографын шинжилгээгээр хавдрын сэжигтэй тохиолдол 489 илэрсэн бөгөөд онош тодруулахаар дараагийн шатлалын нарийвчилсан оношилгоонд илгээгээд байна.

зураг
 

Хүйсийн харьцаагаар эрэгтэй-42%, эмэгтэй-58%, насны бүлгээр 18-102 насныхан хамрагдсанаас нь 30-64 насныхан дийлэнх хувийг эзэлж байгаагаас харахад залуучууд эрт илрүүлэгт хамрагдаж байгаа нь сайшаалтай бөгөөд энэ ч утгаараа амьдралын хэв маяг өөрчлөх боломжтой үе дээрээ илрүүлж байна.

Нийт үйлчлүүлэгчдийн 61.4% нь дотор өөхлөлтийн хувь өндөр илэрч тэдгээрийн 58.1 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа нь бодисын солилцооны хам шинжийн өөрчлөлт илэрч, улмаар нас нэмэгдэхийн хэрээр зүрх судасны өвчлөлд өртөх магадлал ихсэх суурь болж байна.

зураг
 

Мөн чихрийн шижин 2-р хэв шинжийн эрсдэл эрэгтэй хүйст давамгай байх хандлагатай байна. Түүнчлэн нийт үйлчлүүлэгчдийн 6.2 хувьд Чихрийн шижин илэрсэн байна. 

зураг
 

Зүрхний титэм судасны судасны шохойжилтын үнэлгээг Бага тунт тодосгогч бодисгүй компьютер томографын шинжилгээгээр илрүүлдэг ба кальц хуримтлагдах нь судсыг нарийсгаж, зүрхний цусны урсгалыг бууруулдаг. Титэм судасны шохойжилтын үнэлгээний үр дүн нь зүрхний шигдээс үүсэх эрсдэлийг тодорхойлоход тусална.

Уг үнэлгээг Agastone оноо ашиглан 5 зэрэг болгодог бөгөөд 101 -ээс дээш буюу Зүрхний шигдээс болох магадлал дунд болон өндөр байгаа тохиолдол 289 илэрч дараагийн шатлалын оношилгоо, эмчилгээнд хамрагдан эрт үед зүрхний шигдээс, цус харвалтаас сэргийлж чадсан байна.

зураг
 
зураг
 
зураг
 

LUNIT хиймэл оюун ухааны тооцоололд суурилсан маммографын шинжилгээнд нийт 6,602 үйлчлүүлэгч шинжилгээнд хамрагдсанаас 75 тохиолдолд хэвийн бус өөрчлөлт илэрчээ.

зураг
 

Зонхилон тохиолдох хавдрын илрүүлэгт:

  • Лабораторийн шинжилгээгээр өндгөвчний хавдрын эрсдэлтэй 114,
  • Нойр булчирхайн хавдрын эрсдэлтэй 150,
  • Түрүү булчирхайн хавдрын эрсдэлтэй 135 тохиолдол тус тус илэрсэн.
зураг
 

Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээгээр нийт үйлчлүүлэгчийн өөрчлөлтэй тохиолдол 558 буюу энэ нь нийт үйлчлүүлэгчийн 4.8 хувийг эзэлж байна.

зураг
 
зураг
 

NURA монгол төв FUJIFILM Корпорацын хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт тоног төхөөрөмжөөр амьдралын хэв маягаас үүдэлтэй 10 төрлийн өвчин, зонхилон тохиолдох хавдрын илрүүлгийн шинжилгээг 32 үзүүлэлттэй багц шинжилгээгээр илрүүлж байна.

NURA төвд 2-3 цагийг өөртөө зориулан, Дэлхийн топ эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар оношлуулаарай.

Цаг захиалах бол 7588-7588 утас болон Nura.mn вэбсайтаар бүртгэлээ үүсгээрэй.

Утас: 7588-7588
Сошиал хаяг: NURA Mongolia
Веб сайт: www.nura.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.