Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС 2024: Марафонч Б.Сэр-Одын олимпын эрх албан ёсоор баталгаажлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 5
IKON.MN
Зураг зураг
New York Times

Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо (World Athletics) өнөөдөр буюу зургаадугаар сарын 5-нд "Парис 2024" олимпын марафон гүйлтийн төрөлд оролцох тамирчдын нэрсийг эцэслэн зарлалаа. 

Энэ удаагийн олимпын марафон гүйлтийн төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр 80 гүйгч оролцох ёстой. Ингэхдээ нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурваас илүүгүй тамирчин оролцох журам гаргасан. Эрэгтэйчүүдийн марафоны босго үзүүлэлтийг 2:08:10 цаг дотор, эмэгтэйчүүдийг 2:25:50 дотор амжилт үзүүлсэн бол олимпын эрх шууд өгдөг.

Харин дээрх үзүүлэлтэд хүрсэн тамирчин 80-аас цөөн бол дэлхийн чансааны дарааллаар олимпын эрх олгосон юм.

Эрэгтэйчүүдийн ангилалд уг үзүүлэлтийг биелүүлсэн 70 гүйгч дээр чансааны оноогоор 10 тамирчинд эрх олгосны дотор Б.Сэр-Од 1,169 оноогоор багтаж, олимпын наадамд зургаа дахиа өрсөлдөх боллоо.

зураг
 

Сонирхуулахад эмэгтэйчүүдийн марафонд Б.Мөнхзаяа (2:24:45, Сөүл, БНСУ), Г.Хишигсайхан (2:26:32, Токио, Япон) эрх авсан билээ. Парисын олимпын марафоны тэмцээн наймдугаар сарын 10 (эрэгтэй), болон 11-нд (эмэгтэй) болох юм.