ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Unitel" групп, "Арт Аялал" төслөөс 1940 онд бүтээгдсэн Чингис Хааны Магтуу найрал дууны пянзыг Чингис Хаан Музейд хүлээлгэн өглөө

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

"Unitel" групп, "Арт Аялал"-ын төслийн багийн гишүүдийн зүгээс Монголын түүх соёлтой холбоотой нэгэн өвөрмөц чухал дурсгал болох Их Эзэн Чингис Хааны Магтуу найрал дууны пянзыг Чингис Хаан Музейд хүлээлгэн өгөх арга хэмжээ өчигдөр боллоо. 

Тус пянз нь 1940 онд Японы "Columbia label"-ээс эрхлэн хэвлүүлсэн "Азийн дуу хоолой" хэмээх цоморлог бөгөөд музейд гардуулж хадгалуулах арга хэмжээний үеэр дууг сэргээн тоглуулсан юм.

Түүнчлэн цаашид тэмдэглэлт баярын өдрүүд, Чингис хааны тахилгын үеэр хүндэтгэлийн танхимд тусгайлан залж дуугаргаж байх аж. Их Эзэн Чингис Хааны Магтуу найрал дууны пянзыг удахгүй Чингис Хаан Музейн дээд давхарт байгуулагдах "Чингис хааны дэлхийд түгсэн өв дурсгал" танхимд залагдах юм.

Ингэснээр тухайн танхимд дэлхий даяар түгэн тарж бүтээгдсэн эд өлгийн болоод соёл урлагийн дурсгалуудыг нэгтгэн цуглуулж хэн бүхний үзэх очих дуртай бахархал, танин мэдэхүйн танхим болгохоор төлөвлөж байгаа юм байна. 

"энэ дуу Чингис хааны "тав дахь үеийн ач" нарын буюу тухайлбал Хубилай хаан юм уу түүнээс хойш зохиогдсон"

зураг
 

Тус бүтээлийн талаар Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр "Өнөөдөр "Арт Аялал"-ын гишүүд бидний хувьд баярт өдөр. Учир нь энэ төслөөр дамжуулж Монголын өв уламжлал, соёл, түүхтэй холбоотой зарим бүтээлийг эрж хайж, авч ирдэг.

Түүний нэг бол 1940 онд Японы "Columbia label"-ээс эрхлэн хэвлүүлсэн "Азийн дуу хоолой" хэмээх цоморлог пянз юм. Тус пянзыг "Арт Аялал"-ын хамтран ажиллагч "Unitel" групптэй хамтран Чингис хаан үндэсний музейд хүлээлгэн өгч байна. 78-ийн эргэлттэй энэ пянз өнөө үед нэн ховорт тооцогдоно.

Азийн олон орны ая дуу багтсан энэ пянзанд 1934-1945 онуудад Дэ Вангийн ерөнхийлөгчөөр нь залагдсан Дотоод Монголын Хязгаар Нэгдсэн улсын (Мэнжаан) Хааны ордны хөгжимчид дуучид оролцон бичүүлсэн гурван Монгол дуу багтсан.

Уг дурсгалын талаар Япон хөгжим судлаач Таки Рёоичи "пянзанд багтсан нэг найрал Магтуу дуу хөгжим судлаачид, монголчуудын хувьд нэн чухал нээлт болсон.

Их Эзэн Чингис Хааны Магтуу найрал дуу нь жирийн бус харин тайлга тахилга зан үйлийн зориулалттай хүндэтгэлийн дуу болж таарч байна.

Тухайн дуу Чингис хааны "тав дахь үеийн ач" нарын буюу тухайлбал Хубилай хаан юм уу түүнээс хойш зохиогдсон. Яг тэр ая дангаараа уламжлагдан дуулагдсаар ирсэн" гэж бичсэн байдаг.

Энэ дууны нот нь судалгааны бичвэрт хавсаргагдсан. Тиймээс Чингис Хаан Музейн дэргэдэх ардын урлагийн хамтлаг сэргээн дуулах боломжтой. Мөн түүх, соёлын чухал ач холбогдолтой. 1940 онд бичигдсэн гэхэд маш сайн хадгалагдсан байсан" гэв.

"Unitel групп Монголын соёлын өвийн биет болон биет бус өвийн мөрөөр явж хайж судалж, боломжтой заримыг нь эх орондоо эргүүлэн авчирч байна"

зураг
 

Энэ удаагийн арга хэмжээний ач холбогдлын талаар "Unitel" группийн маркетингийн менежер Ж.Нарантуяа "Соёлын Өвийг Сэргээн Өвлүүлье уриан доор "Unitel" групп нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хэрэгжүүлж байгаа. 

Түүний нэг нь Монголын соёлын биет болон биет бус өвийн мөрөөр хайж судалж, олж тогтоож тэр тухайгаа олон түмэнд түгээн мэдээлж, боломжтой заримыг эх орондоо эргүүлэн авчрах ажлыг хийсээр байна.

Тус зорилгынхоо хүрээнд манай групп шог зураач С.Цогтбаяр, Чингис хаан үндэсний музейн захирал Н.Чулуун, гэрэл зурагчин С.Цацралт нартай хамтран "Арт Аялал"-ын төслүүдийг дэмжин, хамтран ажилладаг.

Энэ оны дөрөвдүгээр сард Японы Токио хотод хийгдсэн "Арт Аялал"-ын үр дүнд эх нутагт эргүүлж залж буй Монголын түүх соёлтой холбоотой нэгэн өвөрмөц чухал дурсгалыг та бүхэнд танилцуулж байна. Энэ дурсгалыг "Арт Аялал"-ын хамт Чингис Хааны Музейд залж бэлэглэж байгаа нь нэр төрийн хэрэг билээ" гэв.

"Энэхүү эгшиг аялгууг түүх, дуу хөгжим сонирхогч залуучууд сонсож, эрдэмтэн судлаачид судалж сурталчлах боломж юм"

зураг
 

Түүнчлэн Чингис Хаан Музейн Үзэсгэлэн, үзүүлэг зохион байгуулалтын хэлтсийн дарга Н.Хосбаяр "Чингис хаан үндэсний музей үзэл баримтлалын хувьд Монголын түүхийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах үүрэг хүлээдэг.

Энэ хүрээнд өнгөрсөн жилүүдэд хөгжмийн зохиолч н.Соронзонболд багшийн нотын олж тоглож, Лигдэн хааны хөгжмийн найрал хамтлагийг байгуулаад явж байгаа. 

Харин өнөөдөр "Unitel" групп, "Арт Аялал"-ын гишүүд бидэнд Чингис Хааны Магтуу гэх пянзыг бэлэглэлээ. Энэхүү эгшиг аялгууг бид сонсож байна гэдэг нь түүх, дуу хөгжим сонирхогч залуучууд сонсох, эрдэмтэн судлаачид үргэлжлүүлэн судалж сурталчлах боломж бүрдэж байна гэсэн үг. 

Чингис Хаан Музей түүхийн дурсгалыг хадгалж хамгаалахаас гадна соронзон бичлэгт үлдсэн дурсгалыг хадгалах сан бүрдүүлэхэд эхний жишээ болж байна" хэмээн онцлов. 

"Олон жилийн өмнөх пянз учраас дуугарч байгаа нь хүртэл амттай байна. Хуучны пянз бүхэн маш үнэ цэнтэй байдаг"

зураг
 

Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион тус пянзыг сонссон сэтгэгдлээ "Пянзны соёлд маш нандин ховор, эртний түүхт өв уламжлалыг илэрхийлэх соёлын бүтээгдэхүүн Бяктруул гэж нэрлэдэг хуучны пянз тоглуулагчтайгаа хамт иржээ. 

Монголд пянзны соёл эрт дээр үеэс байсан. Тиймээс музейд ирж үүнийг сонирхох шинэ үзмэртэй болсон монголчууддаа, "Арт Аялал"-ын баг, "Unitel" группийн хамт олонд баяр хүргэе. 

Мөн олон жилийн өмнөх пянз учраас дуугарч байгаа нь хүртэл амттай байна. Бяктруулаар эргүүлээд тоглуулахад орчин үеийн залууст сонирхолтой санагдана. 

Хуучны пянз бүхэн маш үнэ цэнтэй байдаг. Цаг хугацаа өнгөрөх тус үнэ нь өсөж байдаг гайхалтай бүтээл юм" хэмээн хуваалцлаа. 

"Unitel" групп, "Арт Аялал"-ын багийн гишүүдийн ОХУ-ын Санкт-Петербург, Япон Токио, АНУ-ын Вашингтон, Нью-Иорк хотоор хийсэн аяллуудад нь ивээн тэтгэгч, хамтран дэмжигчээр оролцож байсан билээ.

Аяллуудын үр дүнд олж эргүүлж Монголдоо авчирсан олон зуун түүхэн гэрэл зургууд, газрын зураг, ховор баримт эх сурвалжууд, кино хальс, соёлын эд дурсгал зэрэг зүйлс одоо нэгэнт шинжлэх ухааны эргэлтэд орж олны хүртээл болжээ.

Мөн тус түүхэн үнэ цэнтэй баримт зургуудаас бүрдсэн үзэсгэлэнгүүд зохион байгуулагдаж Монголын түүх гэрэл зурагт 12 боть ном хэвлэгдэн гарсан юм.

Гэрэл зургуудаас:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.93.84] 2024/5/31
"Хубилай хаан юм уу түүнээс хойш зохиогдсон" гэхгүйгээр шууд "Хубилай хааны үеийн дуу" гээд анхнаас нь тунхаглачихад болохгүй зүйлгүй юм шиг санагдлаа.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.48] 2024/5/31
Нөгөө улиг болсон хэд… залхмаар
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.171] 2024/5/31
АН-ын хөгшчүүд шиг зайгаа тавьдаггүй хэдэн рекламны пауз байх юмаа, юм болгон дээр далдагнаад оччихсон байдаг
0 | 0 Хариулах
зочин [203.81.30.244] 2024/5/31
урьдаг л байлгүйдээ, түүнээс өөрсдөө гүйгээд очоогүй байх
0 | 0 Хариулах
зочин [66.181.177.254] 2024/5/31
гоё юм бэ? одоо залуус их пянз сонсдог болж, бага байхад манайд пянз тоглуулагч байдаг аавын дуртай олдсон хэдхэн пянз байдаг байлаа, нэг үе хүмүүс огт тоохоо болиод хөгжим их жижиг болох хандлага руу орсон байсан ч одоо маш гоё дугаралттай пянз тоглуулагчийн сонголт их болсон бнлээ, баярлалаа Юнителд, үргэлж л гоё зүйл сэдэж хийх юм
2 | 1 Хариулах