Уншиж байна ...

"18-19 орчим насны хүн Галзуу хулгана тоглоомоос бууж ирэхдээ нас барсан хэргийг хойшлуулшгүй ажиллагаа явуулан шалгаж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 29
ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:26 2024/05/29

Цагдаагийн байгууллагад 2024 оны тавдугаар сарын 29-ний 15:54 цагт Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байх "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 18-19 орчим насны иргэн Галзуу хулгана тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай байна гэх мэдээллийг ирүүлсэн.

Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааг явуулж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

ТАЙЛБАР: Амиа алдсан иргэний насны талаар ялгаатай мэдээллүүд гарч байна. Анх энэ тухай мэдээлэл цацагдахад 13-15 насны хүүхэд гэж байсан бол цагдаагийн байгууллагаас тодруулахад 16-17 насны хүүхэд гэх мэдээлэл авсан тухайгаа хэлж байв. Харин ЦЕГ уг харамсалтай хэргийн талаарх мэдээллийг холбогдох алба хаагчдаасаа тодруулсны үндсэн дээр 18-19 орчим насны хүн амиа алдсан байна гэж мэдээлсэн юм. Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн ажилтан "Тухайн иргэнийг тоглоомонд суух, буух үеийн камерын бичлэгийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Стандарт, аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдал маш чухал. Үүнийг баримтлан ажиллаж байгаа" гэв.

16:50 2024/05/29

Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн буюу паркийн Галзуу хулгана тоглоом дээр тоглож байсан 13-15 насны хүүхэд унаж нас барсан гэх мэдээлэл гараад байна. 

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас тодруулахад "Одоогоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийн бүрэлдэхүүн энэ хэргийг шалгаж байна. Бууж ирэхдээ нас барсан байдалтай байсан гэх мэдээллийг авлаа. 16-17 насны хүүхэд байсан" гэлээ.

Мэдээллийг дэлгэрүүлж байна.