Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Үнэт үзмэрүүдийг хүлээн авах ажиллагааг Чингис хаан музейд зохион байгуулна

П.Зоригт, IKON.MN
2024 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Чингис хаан Үндэсний музейд

10:00 цагт Үнэт үзмэрүүд хүлээн авах ажиллагаа болно.

Тодруулбал Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгой язгууртны оршуулгын дурсгалаас илэрсэн үзмэр, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Гол мод хоёр, Хүннүгийн язгууртны оршуулгаас илэрсэн үзмэр, 13 дугаар зууны язгууртан эмэгтэй гарди шувуун дүрслэлтэй алиан эмээл зэрэг үзмэр багтжээ. 

МУБИС-ийн төв байранд

10:00 цагт Багшийн хөгжлийн үндэсний төвийн нээлт болно.

Төрийн ордонд 

10:30 цагт "Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл"-ийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, зөвлөх З.Мэндсайхан, Б.Даваадалай нар мэдээлэл өгнө.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөс Ардчилсан Намд шаардлага хүргүүлж хэвлэлийн хурал зохион байгуулна. 

11:30 цагт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд дахин төлөвлөлтөд хамрагдах нэрийдлээр "Монтай бүрд" ХХК-ийн Хөх дэгд хотхонд байр захиалж, хохирсон иргэд мэдээлэл хийнэ. 

Байр захиалан луйвардуулж, орон гэргүй болсон иргэд өлсгөлөн зарлаад 24 хонож байна. Тэдний эрүүл мэндэд ноцтой хохирол учирч эмнэлэгт хүргэгдэж эхэллээ. 

Төв цэнгэлдэх хүрээлэнд

12:00 цагт Реппер Desant өөрийн бие даасан Big Fish тоглолтынхоо талаар хэвлэлийн хурал зохион байгуулна. 

Шүүхэд 

13:30 цагт Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай болно. 

Төрийн ордонд 

14:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-ны Зөвшилцөл танхимд

15:00-18:00 цагт Монголын уул уурхайн үндэсний ассоциацын үйл ажиллагааны талаар болон аравдугаар сарын 10-12-нд зохион байгуулагдах олон улсын уул уурхай, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн, чуулга "MINEPRO 2024" арга хэмжээний талаар танилцуулах өдөрлөгийг зохион байгуулна.