ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/25-НД НИЙТЛЭГДСЭН
Замын хөдөлгөөнийг 18:00 цагт нээнэ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээн зохиогдож байгаатай холбогдуулан өглөөний 06:00 цагаас эхлэн хотын төв хэсгийн замыг хаасан.
Тодруулбал
- Д.Сүхбаатарын талбай,
- Сөүлийн гудамж,
- Партизаны гудамж,
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
- Төмөрчний гудамж,
- Гэсэр сүмийн уулзвар,
- Самбуугийн гудамж,
- Анкарагийн гудамж,
- Бага тойруу,
- Бээжингийн гудамж,
- Токиогийн гудамж,
- Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун уулзвар,
- Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын авто машины хөдөлгөөнийг түр хязгаарласан.
Замын хөдөлгөөнийг 18:00 цагт нээх тул иргэд та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой оролцож, бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөж гэмтэхээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
