Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Singapore Airlines компани хүний амь үрэгдсэн ослын дараа үйлчилгээний журмаа өөрчлөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Singapore Airlines компанийн Лондон-Сингапур чиглэлийн нисэх онгоц агаарт хүчтэй донсолсны улмаас нэг зорчигч амиа алдаж, 40 гаруй хүн бэртэж гэмтсэн билээ.

SQ321 аяллын дугаартай Boeing 777-300ER онгоцонд тухайн үед 211 зорчигч, нисэх багийн 18 ажилтан явсан юм.

Онгоц Мьянмарын өмнөд эргийн ойролцоо Энэтхэгийн далай дээр нисэж байхдаа хүчтэй донсолгоонд орсон ба үүний улмаас онгоц Тайландын нийслэл Бангкок хотод газардаж, бэртэж гэмтсэн зорчигчдоо эмнэлэгт хэвтүүлсэн юм.

Ослын үеэр Британийн 73 настай иргэн зүрхний өвчнөөр амиа алдсан байна.

Бэртсэн хүмүүсийн 22 нь нуруу нугасны гэмтэл, зургаа нь тархи, гавлын ясны гэмтэл авчээ.

Энэхүү ослын дараа Singapore Airlines компани үйлчилгээний журмаа шинэчилж, суудлын бүсний гэрэл ассан үед зорчигчдод ямар ч хоол, ундаар үйлчлэхгүй байх шийдвэр гаргасан байна.

Өмнө нь суудлын бүсний гэрэл ассан үед зөвхөн халуун ундаагаар үйлчлэхийг хориглодог байжээ.

Энэ нь нэг талаас зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилготойгоос гадна нислэгийн багийн гишүүдийг хамгаалсан арга хэмжээ юм байна,

Үйлчилгээний ажилтнууд нь зөвхөн хоол унд зөөдөг ажилтай биш, нийт зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байдаг. Тухайлбал онцгой тохиолдолд зорчигчдыг онгоцноос түргэн хугацаанд буулгах ажлыг зохион байгуулах гэх мэт. Хэрвээ тэд агаарын донсолгооны үеэр зорчигчдод үйлчилж байгаад бэртэж, гэмтвэл бусад илүү чухал ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болно гэсэн үндэслэлээр Singapore Airlines компани журмаа өөрчилжээ.

 

Эх сурвалж: Business Insider