Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Байнгын хороод болон УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах тул чуулганы өнөөдрийн хуралдааныг өндөрлүүллээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцуулахдаа "Уг төсөл нь дөрвөн зүйлтэй.

Тухайлбал

  • Цахим болон технологийн бусад хэлбэрээр хуралдаанд оролцсоныг хурлын ирцэд оруулах
  • Аймгийн төв, 20,000-аас дээш хүн амтай хот суурингийн иргэдийн нийтийн хуралдаанд 50 өрх тутмаас нэгээс доошгүй хүн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцох зохицуулалтыг нэмж тусгалаа.
  • Баг хорооны иргэдийн нийтийн анхдугаар хуралдаанаас хуралдаан даргалагчийг дөрвөн жилийн хугацаагаар сонгож, хуралдаан даргалагч нь хуралдааныг удирдан явуулах, шийдвэрийг албажуулан гарын үсэг зурах, дараагийн хуралдаан зохион байгуулах бэлтгэлийг хангаж ажиллах бөгөөд хуралдаан даргалагчид баг, хорооны Засаг даргын цалингийн 50 хувьтай тэнцэх урамшуулал олгох, мөн иргэдийн хурлын зөвлөлд зарим эрх олгох зэрэг өөрчлөлт оруулж байгаа" гэв.

Түүний танилцуулгын дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан. Гэвч энэ удаад санал хураалтыг хойшлуулсан юм. Мөн Байнгын хороод болон УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах тул чуулганы өнөөдрийг хурлыг өндөрлүүллээ.

https://fb.watch/sf_zpEduGz/