Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

О.Номинчимэг: "Авлига" хорооллын шүүх хурал хүлээгдэж байна

Б.Манлай
2024 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ХУД-ийн 15 дугаар хороонд үерийн эрсдэлтэй бүсэд баригдаж буй "Акуа Гарден" хотхон буюу "Авлига" хорооллын хоёр блокийг нураах эсэх асуудлын талаар албаны хүн өнөөдөр мэдээлэл өгөв.

Энэ тухай Нийслэлийн Засаг Даргын орлогч О.Номинчимэг "Авлига" хорооллын асуудал хууль, шүүхийн байгууллагад байгаа. Шүүх хурал хүлээгдэж байгаа. Бид хуулийн дагуу шүүх хурал болохыг хүлээж байна.

Шүүхийн шийдвэр гарсны дагуу арга хэмжээ авна" гэв.

2023 оны долдугаар сард Сэлбэ голын үерийн далан сэтэрч ойр орчмын орон сууцны хотхонууд усанд автаж байв. Энэ үеэр УОК-оос "Aqua garden" хорооллын барилгын талбай дунд голын урсцыг сааруулж байна гэж мэдээлсэн юм.

Тухайн үеийн хотын дарга уг хорооллын талаар "2008 онд анх газар олгох зөвшөөрөл авахдаа “Усан парк” барина хэмээн газрын болон барилгын зөвшөөрөл гаргуулсан ч сүүлдээ орон сууцны хороолол барьж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд шат шатны шүүх дамжиж цаг хожсоор өнөөг хүрсэн" хэмээж, албадан нураах жагсаалтад оруулснаа зарласан түүхтэй.