Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг байнгын хороо шуурхай хэлэлцэж, батлах хэрэгтэй"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:49 2024/05/16

Энэ үеэр тавдугаар сарын 3-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 12 хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болж, холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Cанал хураалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар "Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ хуулийн төслийг шуурхай хэлэлцэх хэрэгтэй. Ирэх долоо хоногт батлах зорилт тавьж ажилла" гэв.

14:36 2024/05/16

УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах хуулийн төсөлд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 42 асуудлаар санал хурааж байна.

  • “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 14 гишүүн 2024.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/444080554883129