Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС 2024: Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон Улсын Хүндийг Өргөлтийн Холбоо (IWF)-ноос "Парис 2024"-т оролцох тамирчдын нэрсийг зарлалаа. Тус холбооноос жин тус бүрд олимпын чансаагаар эхний 10-т багтсан тамирчинд эрх олгосон юм. 

Тодруулбал 2022 оны наймдугаар сарын 1-нээс 2024 оны дөрөвдүгээр сарын 28-ныг дуустал олимпын чансаагаар тогтоожээ. М.Анхцэцэгийн хувьд эмэгтэйчүүдийн 81 кг-д чансаагаар есдүгээрт бичигдсэн тул Парист өрсөлдөх эрхээ авлаа.

Ийнхүү М.Анхцэцэг гурав дахь олимптоо хүч сорино. Тэрбээр өмнө нь Риогийн олимпод наймдугаар байрт жагссан бол Токиогийн олимпод дөрөвдүгээр байр эзэлж байв.

Энэ удаагийн олимпод БНХАУ хамгийн олон буюу зургаан тамирчин эрх авчээ. Тэдний араас Египет, БНСУ, АНУ, Венесуэл улс таван эрх авсан байна. Нийт 51 орны 116 тамирчин олимпын медалийн төлөө өрсөлдөх боллоо.