Практикал Даатгал компани нь М-Си-Эс Группийн ажилтнуудад эрүүл мэнд, гэнэтийн ослын “MedicAll” даатгалын үйлчилгээг үзүүлэх гэрээнд өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурлаа. М-Си-Эс Групп нь ажилтнуудынхаа эрүүл мэнд, учирч болзошгүй гэнэтийн эрсдэлд бэлэн байх, урьдчилан сэргийлэх зорилгоор тус үйлчилгээнд эхний ээлжид 1000 ажилтнаа хамруулахаар гэрээг үзэглэсэн юм.
Энэ талаар М-Си-Эс Холдинг ХХК-ийн Хүний нөөцийн албаны захирал Б.Мишээлээс тодруулахад:
“Ажилтан бол компанийн хамгийн эрхэм үнэт зүйл. Байгууллага өмнөө тавьсан зорилго, зорилтдоо хүрэхийн тулд, мөн урт хугацаанд тогтвортой оршин тогтнож, баялгийг бүтээхэд ажилтнууд маань маш чухал үүрэгтэй. Тиймээс ч М-Си-Эс Групп хүний нөөцийн бодлогодоо “Аз жаргалтай ажилтан” гэдэг ойлголтыг хамгийн чухлаар тусгаж, ажилтнуудынхаа сайн сайхан байдал, эрүүл аз жаргалтай байхад дэмжлэг үзүүлэх олон ажлыг төлөвлөн хийж байна. Үүний нэг нь ажилтнуудын хувийн эрүүл мэндийн даатгал юм.
М-Си-Эс Группийн хувьд ажилтнуудаа хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулах үйлчилгээг урт хугацааны хөрөнгө оруулалт гэж харж байгаа бөгөөд ирээдүйд учирч болох эрүүл мэндийн болон санхүүгийн эрсдэлийг аль болох эртнээс таньж, бууруулахаар энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад тендер зарлан, Практикал Даатгал компанийг сонгон гэрээлж байна. Ажилтнууд маань бие болон сэтгэлийн хувьд эрүүл байж гэмээнэ илүү эрч хүчтэй, урам зоригтойгоор ажиллана. Үүнийг дагаад улам илүү үнэ цэнийг бүтээнэ гэж итгэж байна” хэмээн тодотгов.
Манай улсад хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо хөгжөөд төдийлөн удаагүй. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 40 мянга орчим даатгуулагч хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаас 90 гаруй хувь нь байгууллагаараа дамжуулан даатгуулжээ.. Иргэдийн хувийн эрүүл мэндийн даатгалын талаарх ойлголт иргэд, олон нийтийн дунд хангалттай биш байгаа нь даатгуулагчийн тоо нэмэгдэхэд бэрхшээл учруулж байна.
Практикал Даатгал ХХК-ийн зүгээс албан байгууллагын хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болох ажилтнаа хамгаалж, хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулах нь салбарын нэвчлийг нэмэгдүүлэх оновчтой, зөв шийдэл хэмээн үзэж стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүнээр сонгон хөрөнгө оруулалтыг шат дараалалтайгаар хийж байна.
Эрхэм харилцагч, албан байгууллагууд та бүхэн компанийнхаа хамгийн үнэ цэнтэй хөрөнгөө нэн тэргүүнд тавьж, хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд ажилтнуудаа хамруулан хамтдаа үнэ цэнийг бүтээцгээе.
/Эрүүл мэндийн даатгалын менежертэй холбогдох бол 99099999 дугаараар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу./
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!