Уншиж байна ...

Шүүгчийн сонгон шалгаруулалтад 73 нэр дэвшигчийг бүртгэжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 5 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны тавдугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 73 нэр дэвшигчийг бүртгэжээ. Мөн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг баталсан байна. 

Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн шүүгчийн 28 сул орон тоонд 69 нэр дэвшигчийг, Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн нэг сул орон тоонд хоёр нэр дэвшигчийг,  Давж заалдах шатны шүүхийн Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн зургаан сул орон тоонд хоёр нэр дэвшигчийг,  тус тус 132, 133 дугаар тогтоолыг үндэслэн бүртгэжээ.

Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд shuugch-songon@judcouncil.mn цахим хаягаар хүлээн авна. 

 

Эх сурвалж: ШЕЗ