Уншиж байна ...

ФОТО: Чингэлтэй дүүрэгт автобусны 19 шинэ буудал ашиглалтад орлоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлжээ.

Төслийн хүрээнд нийт 2.5 сая ам.долларын өртгөөр Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт битүү хоёр, задгай 17 шинэ автобусны зогсоолыг өнөөдөр ашиглалтад орууллаа. Автобусны буудал тус бүр нийтийн тээврийн мэдээлэл авах ухаалаг самбартай.

Тухайн замд үйлчилдэг нийтийн тээврийн чиглэлийн автобусны ирэх хугацааг харах боломжтой. Мөн автобусны буудал бүрд байршуулсан хяналтын камер нь буудал орчмын аюулгүй байдлыг хянах аж.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1,115 автобусны буудал бий. Үүний 59 нь автобусны эцсийн зогсоол юм. Нийт автобусны буудлын 65 хувьд нь иж бүрэн тохижилт хийгдээгүй талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал онцолсон юм

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС