Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өчигдөр танилцууллаа.
Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авна. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр нь 344,500 төгрөг. Харин удаах ээлжид 7-12 насныхан зургаадугаар сарын 9-16-нд амрахад 476,500 төгрөгийн төлбөр төлөх юм.
Энэ зуны улиралд "Найрамдал" цогцолбор нийт 10 ээлжээр хүүхдүүдийг амраана.
Захиалгын тухайд тавдугаар сарын 13-ны Даваа гарагт 14:00 цагт эхний ээлжийнх nairamdal.mn сайтад нээгдэнэ. Мөн энэ сарын 15-нд хоёрдугаар ээлжийнх 11:00 цагт, дөрөвдүгээр ээлжийнх 14:00 цагт нээгдэхээр товлогджээ.
6-10 дугаар ээлжийн захиалгын тов зургаадугаар сарын 3-наас хойш зарлагдах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!