• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Түнхэл тосгоныг сум болгох саналыг нутгийн иргэд илэрхийллээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орон нутгийн хөгжил дэвшилд хориг саад болж буй асуудлаар Түнхэл тосгоны иргэд “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр Түнхэл тосгоныг сум болгох саналыг тэд илэрхийлж байсан юм. 

Тодруулбал "Засаглал болон тогтолцооны гажуудал, алдаа дутагдлаас болж Түнхэл багийн иргэдийн эрх ашиг зөрчигдөж, ая тухтай амьдрах орчин хүндэрч байгаа. 

Түнхэл тосгон нь нийслэл хотоос 130 километр, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 40 километр зайтай байдаг. Нийт 900 гаруй айл өрхтэй, 3,100 орчим хүн ажиллаж, амьдардаг суурин.

Цаашид Түнхэл тосгоныг бие даасан сум болгосноор илүү хөгжих боломжтойг тосгоны иргэд зуун хувь дэмжиж байгаа" гэдгийг хэллээ. 

Түнхэл тосгоны иргэн н.Мягмарсүрэн "Дээр дурдсанчлан манай тосгон Мандал сумаас 40 гаруй километр алслагдсан. 

Тиймээс ч онцгой байдлын тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг. Түүнчлэн зам харгуй муу зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан иргэд өмч хөрөнгө, амь насаараа хохирсны ард онцгойн тусламж ирж байна. 

Сүүлийн таван жилд айл өрх, албан байгууллага, дэлгүүр хоршоо галын аюулд өртөж, нийт найман удаагийн тохиолдлоор нэг иргэн эрстсэн. Энэ мэтчилэн иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирсоор байна.

Төрийн болон эмнэлгийн үйлчилгээ авахын тулд Түнхэл тосгоны иргэд сумын төв рүү олон удаа явах шаардлагатай болдог. Улмаар цаг хугацаа, мөнгө санхүүгээр хохирч байна. Иргэдэд тулгамдаж буй энэ бүх асуудлаас гарах гарц бол Түнхэл тосгоноо сум болгох явдал гэж үзэж байгаа" гэлээ. 

"Уулын мухарт хавчуулагдаад байгаа 3,100 хүний эрх ашиг маш хүндрэлтэй байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түнхэл тосгоны иргэн н.Шижир "Манай тосгоны сургуулийн насны 600 гаруй хүүхэд, цэцэрлэгийн насны 200 орчим хүүхдийн эрх нэн түрүүнд зөрчигдөж байна. Сумаасаа алслагдмал учраас Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг, захиргаа бидэнд хүрч ажилладаггүй.

УИХ-д сонгогдсон гишүүд хүртэл дөрвөн жилд нэг удаа үзэгдэж байна. 

Усанд хаясан чулуу шиг болсон, уулын мухарт хавчуулагдаад байгаа 3,100 хүний эрх ашиг, эрх зүйн орчин маш хүндрэлтэй байна.

Түнхэл тосгоныг сум болгох олон шалтгаан бий. 

Залуучуудын хөгжил орхигдсон. 25-30 насны залуу хосууд, 4-5 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүдэд хүрч байгаа үйлчилгээ байхгүй. Эдгээр асуудлыг цэгцлэхийн тулд сум болгоё" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Түнхэл тосгоны иргэн н.Бадамсүрэн "Түнхэл тосгон сумын статустай болох бүрэн боломжтой. Ийм нөхцөл бүрдсэн. 

Сум болсноор Түнхэлийн ард иргэдийн ахуй амьдралын шаардлагатай асуудлыг шийдвэрлэх нэн боломжтой. Жишээ нь зам харгуй тавих, зөгийн аж ахуй үржүүлэх, аялал жуулчлал ч хөгжих боломжтой" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ганаа [103.212.117.84] 2024/5/1
ЭСРЭГЭЭРЭЭ ДАРХАН СЭЛЭНГИЙГ НЭГТГЭЖ ДАРХАН ТӨВ НЬ БОЛОХ ХЭРЭГТЭЙ СУМДЫГ НЭГТГЭЖ ХОНГОРЫГ БАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
1 | 1 Хариулах
зочин [66.181.185.39] 2024/5/1
харин ч зоригтойгоор сумын тоог цөөлмөөр байна. эхний ээлжинд аймгийн төвтэй 50 км ойр байдаг болон 1500с доош хүнтэй сумдыг татан буулгах гэх маягаар.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.132] 2024/5/1
Эмнэлэг, Гал команд байгуулж өгөөд асуудал шийдэгдэх юм бна..
2 | 0 Хариулах
uran bol hor barimtat kino [66.181.191.250] 2024/4/30
hot hodoogui hugjih boltugai❤️
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.142] 2024/4/30
330 sumaa bagasgah talaar yrigdaj bhad yu be? Hiliin sumduudiig uldeegeed busad buh sumuudiig ali hun am ihteid ni negtgej; baigali orchnoo avray bas Mandal shig 20 myngan ba tuunees ih huntei sumuud olon bolvol tend uildverlel, uilchilgee hugjij zah zeel ni tomrono shuu dee. Tsaashlaad aimgiin tuvuud hun amaa osgoj Ulaanbaatariin dainii tom hotuud bii bolvol Mongol todii chineegeer l hurdan hugjino. Odoo ene nutag us; jalga dov yridagaa bolitsgoo.
3 | 1 Хариулах
Зочин [103.168.34.186] 2024/4/30
Yamar ch yalgaa bhgui bizdee?! Ajlaa hiigeed l amidarmaar bh yum.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.19] 2024/4/30
Бүдүүн нарагын бөгс долоосон ацнууд хаха
1 | 2 Хариулах
Зочин [66.181.186.138] 2024/4/30
3000 хүний төлөө бас баахан орон тоотөрийн байгууллага байгуулна шүү дээ больж үз юун дурарраа юм вэ
5 | 2 Хариулах
Зочин [202.70.46.20] 2024/7/18
ЗДТГ, ИТХ, Соёлын төв гэх мэт хэрэггүй төрийн байгууллага байгуулж сул цалин авч хэвтэх, улс/орон нутгийн төсөвтэй болж идэх л зорилготой улсууд байх.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.134] 2024/4/30
Сум болоё гээд болчдог юм уу дураараа гарууд вэ
4 | 1 Хариулах
Зочин [139.5.218.229] 2024/4/30
Ийм тосгонууд аймгуудад байдаг сум болгох хэрэгтэй. Гол нь аялал жуулчлалтай эсвэл эдийн засгийн хувь нэмэр их оруулдаг тосгод байгаа шүү.
2 | 2 Хариулах
Зочин [202.126.90.193] 2024/4/30
ТҮНХЭЛ ТОСГОН
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.193] 2024/4/30
ДАЖГҮЙ СОНСОГДДОГ ШҮҮ
1 | 0 Хариулах
1000 [202.72.243.182] 2024/4/30
Аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлбэл тусдаа байсан нь дээр.
0 | 0 Хариулах
Зочин [103.206.193.67] 2024/4/30
юун сум нэмэх харин ч хумих хэрэгтэй 330 сумыг 130 болгох хэрэгтэй
5 | 2 Хариулах
Зочин [202.55.191.194] 2024/4/30
мандалыг нь аймаг болгоод түнхэлийг сум болгочийлдоо
1 | 2 Хариулах
zvvnharaag hot bolson ni deer shuu. [103.57.93.136] 2024/4/30
ugaasai zvvnharaa 20 garyui myangan hvntei zarim aimagiin tubuus tom hot ch dee. iimees hot bolgoh heregtei dee. tvnhel bol sum baisan deer shuu..
3 | 0 Хариулах
Зочин [66.181.189.203] 2024/4/30
Minii hardagaar bol tunhel tosgon mongoldoo l hamgiin ediin zasgiin ergelltei gazar sht. Humuus n gazar tarialan, mod beltgel, aylal juulchlal geed bugd ajiltai. Ymar tuswuus halamj awaad hewtmeer baina gj baigaa humuus bish, zarim sumdaas ch iluu hun amtai, hamaagui iluu ediin zasagiin ergeltei gazar sumiin status awhad humuus yundaa muulaad baigaa yum bol?
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.203] 2024/4/30
Zarim neg 1000 aas doosh huntei sum uudaa l tsuulhuu bod.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.165.179] 2024/4/30
Түнхэлийг сум болгохыг дэмжиж байна. Төрийн үйл үйлчилгээг дэргэдээсээ авч, аялал амралтын газар болгож хөгжүүлэхэд тохиромжтой газар.
3 | 4 Хариулах
Зочин [66.181.165.179] 2024/4/30
Хэдий 3000 хүнтэй байсан ч хүн амыг нь нэмэгдүүлж болно шүү дээ Мандал суманд хүмүүс их амьдардаг хөгжөөд байгаа зүйл байхгүй тэгтэл Түнхэлийг хөгжүүлээд амралтын газар болгож янзалвал хотоос зайдуу ч гэсэн хөгжихөд тохиромжтой л газар юм.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.193] 2024/4/30
Гоншогносон хэдэн юмнууд
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.65] 2024/4/30
СУМ БОЛОХООР ТӨВӨӨС АВАХ МӨНГӨ НЬ ИХСЭХИЙН ТЭГЭЭД Л ТЭГЖ БАЙХГҮЙ ӨӨР ЭДНАРТ ЯМАР АШИГ СОНИРХОЛ БАЙХАВД
9 | 3 Хариулах
Зочин [202.9.40.3] 2024/4/30
Олсон байдаг мөнгө нь Мандал сум руу ороод Мандал сум нь эргүүлээд төвөс тавьж өгөхгүй байна оркоо. Тийм байхад яаж хөгжих үү?
2 | 2 Хариулах
Зочин [202.9.40.3] 2024/4/30
төсөв
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.187.41] 2024/5/5
Төсөв мөнгөний асуудал байгаа нь үнэн ч гэсэн төлж байгаа татвар ашиг энэ тэр бүх зүйл нь сумруу орно буцаад Түнхэлд наалдах ганц зүйл ч үгүй ийм байхад хөгжил яриад хэрэггүй.Мөн төрийн үйлчилгээ, түргэн тусламж авхад маш хэцүү 45км тэр замаар нь нэг яваад үзээрэй машинаас чинь авах юм үлдэхгүй.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.38] 2024/4/30
СУМ БОЛЛОО ГЭЭД ЯАХ Ч ЮМ БИЛЭЭ. ОЛИГТОЙ ОЧИХ ЗАМ Ч БАЙХГҮЙ НАМАГ УС ИХТЭЙ. ОДОО БАЙГАА СУМУУДЫГ ХАР. БӨӨН ХҮНД СУРТАЛ. АЖЛАА ОЛИГТОЙ ХИЙДЭГГҮЙ БАЙХААСАА БАЙХГҮЙ НЬ ИХ ТӨРИЙН АЛБАТАЙ. АЖИЛЛАХ ХҮН Ч ОЛДДОГГҮЙ. ОЛДСОН ХЭДЭН ХҮН НЬ ХИЙХ АЖИЛ БАГАТАЙ МЭРГЭЖЛИЙН БУС ХИЙЦГҮЙРСЭН ХЭДЭН ХҮН Д БАЙНА.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.193] 2024/4/30
3000 хүн яаж сум болох вэ дээ
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.193] 2024/4/30
Төрийн данхар бүтэц хэрэггүй
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.193] 2024/4/30
Тосгон тосгоноороо байсан нь дээр. Сонгуулиас өмнө бас л нэг заваан эрх ашиг орсон юм л үнэртэж бна. Хужаaавгай Өнөрболорын гар хөл л болвуудаа
7 | 0 Хариулах
Зочин [202.9.40.3] 2024/4/30
Тосгон гэж үндсэн хуульд байдаггүй.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.193] 2024/4/30
Хот тосгон эрх зүйн байдлын тухай хууль гээд байгаа шүү. Олж уншаарай
0 | 0 Хариулах
Зочин [202.179.18.115] 2024/4/30
1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.
1 | 0