Уншиж байна ...

"Зарим аймгийн нутгаар бэлчээрийн ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй"

Б.Манлай
2024 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй.

Архангай, Дундговь, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Орхон, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй. 

Дорнодын нийт, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уулын ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд зэрэг байна.

Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Увсын Ховд, Ховдын Дарви, Говь-Алтайн Шарга, Бугат, Тонхил, Баянхонгорын Богд, Баацагаан, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сант, Дундговийн Гурвансайхан, Мандалговь, Эрдэнэдалай, Өмнөговийн Цогт-Овоо, Булган, Цогтцэций, Даланзадгад, Манлай, Мандал-Овоо, Гурвантэс, Ханбогд, Дорноговийн Сайншандад 28-34 м/с, Ховдын Зэрэг, Баянхонгорын Жинстэд 36-38 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан. 

Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.4 градусаар дулаан, Дундговийн Гурвансайханд 1.1-4.5 градусаар хүйтэн, хур тунадас баруун болон төвийн нутгийн зарим хэсгээр олон жилийн дунджаас ахиу, тал хээр говийн нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага оржээ. 

 Түүнчлэн дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар Завханы Цэцэн-Уул, Тэлмэнд 3-9 см зузаан цастай байна.

 

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн