Уншиж байна ...

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр 27 жилийн дараа эргэн хөшгөө нээнэ

ikon.mn
2024 оны 4 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн хөшгөө нээж, уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ

1951 онд байгуулагдаж байсан Хүүхдийн төв театрыг 1967 онд Хүүхэд залуучуудын театр болгон үйл ажиллагааг нь өргөжүүлсэн түүхтэй. Гэвч 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хувьчилсан байдаг. Улмаар театр үйл ажиллагаагаа зогсоосноор улсын хэмжээнд зөвхөн хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих театргүй болсон юм.

Тэгвэл 2021 оны 06 дугаар сарын 01-нд Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд Хүүхэд, залуучуудын театр байгуулахаар шийдвэрлэсэн. 2024 онд театрын барилгын ажил бүрэн дуусаж, 4-р сарын 25-нд соёл урлаг, уран бүтээл туурвих олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн театр нээж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Хүүхэд залуучуудын театр үүд хаалгаа нээснээр нийслэлийн хамгийн их хүн ам төвлөрсөн буюу Сонгинохайрхан дүүргийн 330 мянган иргэн төдийгүй нийт Монгол улсын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдэж байна. Мөн хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцаж, сонгодог болон үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин мэдэх боломжтой болж байна.

зураг
 

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ

Хүүхэд залуучуудын театр ийнхүү дахин хөшгөө нээхдээ залуучуудад зориулсан Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр хөшгөө нээж байна.

зураг
 

Тасалбарыг www.ticket.mn сайтаас худалдан авах боломжтой.

Театр бол амьд харилцааны урлаг. Тиймээс ч үзэгчдэд бодит мэдрэмж өгч, соён гэгээрүүлэхээс гадна ёс суртахууны хөрөнгө оруулалт болох ач холбогдолтой.

Хүүхэд залуучуудын театр нь 760 хүний суудалтай, сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж бүхий, улсын жишиг театр болох зорилт тавин ажиллаж байна.

Нээлтийн арга хэмжээ 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагт болох бөгөөд Театрын урлагийн ахмад уран бүтээлчид болон үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Холбоо барих:

Facebook: Хүүхэд залуучуудын театр
Instagram: youthteatre
Цахим хуудас: youththeatre.mn
Email: marketing@youththeatre.mn
Утас: 7599 1133 / 2