Инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо.
Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 шийдлийг жишээ болгон танилцуулсан байна.
Номын зохиогч, инженер Ж.Золжаргал "XXI зуунд та бид өөрсдөө ямар нийгэмд амьдрах вэ?
Хиймэл оюунаар удирдуулсан машинууд ажил хийж, роботууд ногоо тарьж, махыг лабораторид өсгөөд хүмүүс өөрсдөө сөрөг болж хувирах уу, эсвэл хүн улам их эрх чөлөөтэй хүчирхэг болох уу?
Багаар ихийг хөдөлгөж, хэмжээнд биш хурдыг шүтдэг монголчууд орчин үеийн технологи ашиглаад XXI зууны Монголыг бүтээж болно. Үүний жишээ болсон инженерийн 10 шийдлийг энэхүү номоос унших боломжтой.
Шинэ зууны малчин, тариаланч робот, тэнгэр, газрын эрчим, буг бэлчдэг хот гэх мэтчилэн сонирхолтой сэдвийг хамарсан байгаа" хэмээн Захиалгыг www.zoljargal.com хуудсандаа танилцуулсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!