ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгосон төрийн албан тушаалтнуудын хамаарал бүхий ААН-үүд

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:40 2024/04/17

Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхлыг Түр хорооны шинжээч танилцуулав. 

Тэрбээр "Эрүүл мэндийн хуульд зааснаар "Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хэрэгцээний тодорхойлолт бүхий зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн зохих шаардлага хангасан өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/ олгоно" хэмээн заасан. 

1.2018-2020 оны Эрүүл мэндийн яам тусгай зөвшөөрлийн комиссын хамаарлын талаар...

Тус комиссын гишүүнээр ажиллаж байсан Б.Наранбаатар нь "Бурят-Омбол" ХХК, Н.Чимэдлхам нь "Мөнгөн тойг" НЧ ХХК-тай хамаарал бүхийн байдал тогтоогдсон. 

зураг
 
  • "Бурят-Омбол" ХХК-ийн идэвхтэй хувьцаа эзэмшигч Х.Лхагвасүрэн нь Б.Наранбаатарын ээж юм. 
зураг
 
  • Эм хангамж нийлүүлэгч "Мөнгөн тойг" ХХК-ийн идэвхтэй хувьцаа эзэмшигч нь Л.Чулуунцэцэг нь комиссын гишүүн Н.Чимэдлхамын ээж юм. 
зураг
 
  • Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрлийн комиссын шинжээч Б.Бадамханд нь Нийслэл дэх эмийн сангийн тусгай зөвшөөрөл бүхий "НХТ" ХХК-ийн хамаарал бүхий албан тушаалтан. Тус компанийн идэвхтэй хувьцаа эзэмшигч Н.Энэрэл нь Б.Бадамхандын хүүхэд. 
зураг
 

2. 2021-2023 оны Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар тусгай зөвшөөрлийн комиссын ашиг сонирхлын талаар...

зураг
 
  • Тус комиссын дарга Б.Цэцэгсайхан нь "Билэгбат" ХХК-ийн хамаарал бүхий этгээд юм. Тус компанийн идэвхтэй хувьцаа эзэмшигч Б.Билэгсайхан нь Б.Цэцэгсайханы төрсөн дүү гэсэн улсын бүртгэлийн лавлагаа ирсэн. 
зураг
 
  • Комиссын гишүүн Д.Уранзаяа нь "Эмийн үйлдвэр импекс" ХХК-ийн хамаарал бүхий албан тушаалтан. Тус компанийн идэвхтэй хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй буй Д.Ууганзаяа нь Д.Уранзаяагийн эгч. 
зураг
 
  • Комиссын дарга Д.Нарантуяа нь "Хүмүүн фарм" ХХК-ийн хамаарал бүхий албан тушаалтан. Тус компанийн идэвхтэй хувьцаа эзэмшигч О.Анужин нь Д.Нарантуяагийн хүүхэд юм. 
зураг
 
  • Комиссын нарийн бичгийн дарга Д.Бямбаа нь "Үндсэн шугам групп" ХХК-ийн хамаарал бүхий албан тушаалтан. Тус компанийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэчимэг нь Д.Бямбаагийн ээж юм. 
зураг
 
  • Комиссын шинжээч Д.Намжилсүрэн нь "Мөнхжил" ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа. 
зураг
 
  • Комиссын шинжээч С.Сарнай нь "Тодтун" ХХК-ийн хамаарал бүхий хуулийн этгээд. Тус компанийн хувьцаа эзэмшигч С.Төрбат нь С.Сарнайгийн төрсөн дүү. 
зураг
 

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн тусгай зөвшөөрөл олгох хуралд Д.Уранзаяа оролцож, өөрийн хамаарал бүхий "Монос фарм" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах, хаягийн өөрчлөлтийг бүртгэх асуудлаар санал өгч дэмжин ажилласан. 

Д.Уранзаяагийн аав О.Дамба нь "Монос фарм" ХХК-ийн нэгдмэл сонирхолтой этгээд болох "Энхийн шүүдэр" ХХК эмийн үйлдвэрийн идэвхтэй хувьцаа эзэмшигч. "Энхийн шүүдэр" ХХК нь 2013 оны долдугаар сард улсын бүртгэлд бүртгэгдсэн. О.Дамба нь өнөөдрийг хүртэл тус компанид хувьцаа эзэмшиж байгаа. 

"Монос фарм" ХХК-тай Л.Хүрэлбаатар гэх хувьцаа эзэмшигчээр холбогдож байгаа юм. 

зураг
 
зураг
 

3. 2018-2023 оны Нийслэлийн эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрлийн комиссын талаар...

Хянан шалгалтын ажлын хэсэгт Нийслэлийн эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрлийн комиссын гишүүдийн мэдээллийг ирүүлсэн. Гэхдээ 2018-2021 оны тус комиссын хурлын мэдээллийг ирүүлээгүй. 

Энэ нь нийслэлийн эмийн сангуудад тусгай зөвшөөрөл олгох үйл явцын ашиг сонирхлын талаар шинжээчийн дүгнэлт олгох боломжгүй байсан" хэмээн ярилаа. 

зураг
 

14:06 2024/04/17

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах УИХ-ын Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Үдээс хойших сонсголоор Хүний эмийн зөвлөлийн томилгооны зохицуулалт, Эмийн бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил, Иммуноглобулин, Асем, 2008 оны Бангладешийн 51 эмийн жишээ, Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхол, Эмийн хилийн хяналт, Эмийн үйлдвэрлэх зохистой дадал, хэрэгжилт, ЭЭХХЗГ-ын чадавх болон Эмийн салбар дахь Монополи гэсэн сэдвүүдээр мэдээлэл сонсоно. 

ШУУД ҮЗЭХ: 

17:40 2024/04/17

Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхлыг Түр хорооны шинжээч танилцуулав. 

Тэрбээр "Эрүүл мэндийн хуульд зааснаар "Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хэрэгцээний тодорхойлолт бүхий зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн зохих шаардлага хангасан өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/ олгоно" хэмээн заасан. 

1.2018-2020 оны Эрүүл мэндийн яам тусгай зөвшөөрлийн комиссын хамаарлын талаар...

Тус комиссын гишүүнээр ажиллаж байсан Б.Наранбаатар нь "Бурят-Омбол" ХХК, Н.Чимэдлхам нь "Мөнгөн тойг" НЧ ХХК-тай хамаарал бүхийн байдал тогтоогдсон. 

зураг
 
  • "Бурят-Омбол" ХХК-ийн идэвхтэй хувьцаа эзэмшигч Х.Лхагвасүрэн нь Б.Наранбаатарын ээж юм. 
зураг
 
  • Эм хангамж нийлүүлэгч "Мөнгөн тойг" ХХК-ийн идэвхтэй хувьцаа эзэмшигч нь Л.Чулуунцэцэг нь комиссын гишүүн Н.Чимэдлхамын ээж юм. 
зураг
 
  • Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрлийн комиссын шинжээч Б.Бадамханд нь Нийслэл дэх эмийн сангийн тусгай зөвшөөрөл бүхий "НХТ" ХХК-ийн хамаарал бүхий албан тушаалтан. Тус компанийн идэвхтэй хувьцаа эзэмшигч Н.Энэрэл нь Б.Бадамхандын хүүхэд. 
зураг
 

2. 2021-2023 оны Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар тусгай зөвшөөрлийн комиссын ашиг сонирхлын талаар...

зураг
 
  • Тус комиссын дарга Б.Цэцэгсайхан нь "Билэгбат" ХХК-ийн хамаарал бүхий этгээд юм. Тус компанийн идэвхтэй хувьцаа эзэмшигч Б.Билэгсайхан нь Б.Цэцэгсайханы төрсөн дүү гэсэн улсын бүртгэлийн лавлагаа ирсэн. 
зураг
 
  • Комиссын гишүүн Д.Уранзаяа нь "Эмийн үйлдвэр импекс" ХХК-ийн хамаарал бүхий албан тушаалтан. Тус компанийн идэвхтэй хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй буй Д.Ууганзаяа нь Д.Уранзаяагийн эгч. 
зураг
 
  • Комиссын дарга Д.Нарантуяа нь "Хүмүүн фарм" ХХК-ийн хамаарал бүхий албан тушаалтан. Тус компанийн идэвхтэй хувьцаа эзэмшигч О.Анужин нь Д.Нарантуяагийн хүүхэд юм. 
зураг
 
  • Комиссын нарийн бичгийн дарга Д.Бямбаа нь "Үндсэн шугам групп" ХХК-ийн хамаарал бүхий албан тушаалтан. Тус компанийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэчимэг нь Д.Бямбаагийн ээж юм. 
зураг
 
  • Комиссын шинжээч Д.Намжилсүрэн нь "Мөнхжил" ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа. 
зураг
 
  • Комиссын шинжээч С.Сарнай нь "Тодтун" ХХК-ийн хамаарал бүхий хуулийн этгээд. Тус компанийн хувьцаа эзэмшигч С.Төрбат нь С.Сарнайгийн төрсөн дүү. 
зураг
 

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн тусгай зөвшөөрөл олгох хуралд Д.Уранзаяа оролцож, өөрийн хамаарал бүхий "Монос фарм" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах, хаягийн өөрчлөлтийг бүртгэх асуудлаар санал өгч дэмжин ажилласан. 

Д.Уранзаяагийн аав О.Дамба нь "Монос фарм" ХХК-ийн нэгдмэл сонирхолтой этгээд болох "Энхийн шүүдэр" ХХК эмийн үйлдвэрийн идэвхтэй хувьцаа эзэмшигч. "Энхийн шүүдэр" ХХК нь 2013 оны долдугаар сард улсын бүртгэлд бүртгэгдсэн. О.Дамба нь өнөөдрийг хүртэл тус компанид хувьцаа эзэмшиж байгаа. 

"Монос фарм" ХХК-тай Л.Хүрэлбаатар гэх хувьцаа эзэмшигчээр холбогдож байгаа юм. 

зураг
 
зураг
 

3. 2018-2023 оны Нийслэлийн эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрлийн комиссын талаар...

Хянан шалгалтын ажлын хэсэгт Нийслэлийн эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрлийн комиссын гишүүдийн мэдээллийг ирүүлсэн. Гэхдээ 2018-2021 оны тус комиссын хурлын мэдээллийг ирүүлээгүй. 

Энэ нь нийслэлийн эмийн сангуудад тусгай зөвшөөрөл олгох үйл явцын ашиг сонирхлын талаар шинжээчийн дүгнэлт олгох боломжгүй байсан" хэмээн ярилаа. 

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БУРУУ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Долгормаа [66.181.189.154] 2024/4/24
Энэ замбараагүй ард түмэний зовлонгоор зоолож мөнгө хийсэн чичэрсэн шуналтай новшнуудад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж олсон хөрөнгийг нь хурааж арга хэмжээ авах ёстой..арай дэндүү хорт хавдар ихсээд байгаа нь эдгээр нөхдийн бусармаг явдалаас болож байх магадлалтай гэж хардаж байгаа..хүний алтан амь эрүүл мэнд хохироож ашиг олно гэдэг аюултай ..эмийн бизнэсс хэрээс хэтэрсэн байгаа шүү!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.171.167] 2024/4/18
Монос - гишүүн асан Эрдэнэчимэг
0 | 0 Хариулах
Зочин [66.181.171.167] 2024/4/18
Монгол эм импекс концерн - гишүүн асан Ундармаа
0 | 0 Хариулах
З [66.181.181.188] 2024/4/18
Тэгж л таараа. Би мэдэхгүй хамааралгүй гээд бгаа нөхдүүд но-той байна шүү. Ямар нэг байдлаар холбоотой бна. Улсын бүртгэлийн газрын бүртгэлээр илрээд бгаа хамсаатныг чаж ч мэлзээд үнэнд гүйцэгдэнэ дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.107] 2024/4/18
ЭМ-н салбар үнэхээр өнгөрчээ. Одоо намайг гүтгэлээ надад тийм компани байхгүй гээд байгаа этгээдүүдийг тусд нь шалгаад баримтыг нь ил болго. Үүнээс гадна чинбүрэн гуай шинжээчидээ огт хамгаалсангүй. Хэн дуртай нь шинжээчээс асуулт асууж байх юм. Тэр дүнхүү толгой садист сандагочир. Тийм юмыг зайлуулах хэрэгтэй. Бас бейсен БӨлгийн ЭМДааталын мөнгийг тэр чигээр нь идчихсэн гэмт хэрэгтэн хулгайч шүүдээ. Тэгээд комиссын гишүүн гээд сууж байх юм. Муу байнадаа
3 | 0 Хариулах
Зочин [103.9.88.115] 2024/4/18
Ёооё больж үзээсэй! Хаа сайгүй шимэгчид!
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.162] 2024/4/18
Хамгийн бугшсан салхи ордоггүй харанхуй салбаруудын нэг дээ Эм зүйн салбарт Яам Төрийн байгууллагад нь ажилтанаар яаж орох нь тодорхой бус ил тод биш сонгон шалгаруулалт байхгүй тэгэхээр яах уу ар өврийн хаалга танил талууд түрийвч нэгтнүүд л ажилд ордог Иймд шинэчлэлээ эндээс эхлэ ардын хүүхэд шударгаар шалгалтыг нь өгөөд мэдлэг боловсролоороо орох боломжийг эхлээд бүрдүүл!!!!!
2 | 0 Хариулах
1235 [202.126.89.206] 2024/4/18
Эрүүл мэндийг салбарын хөгжил гэх түүхийг нь илтгэдэг тоо ямар ч үнэ цэнэгүй гэж бодогдтол гутаасан баримт, ажиллагаа, ажилтангуудын тухай л сонсож байна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.129] 2024/4/18
Turiinxnii tsalin xangamjiig nemexee boli. Turuus avsan bair savaa xuraalga xulgaichuudaa. Xymyysiin uvchnuur togloj doromjilson baina. Bas ter gaviyat, xudulmuriin baatar tsoloo boli ugdug xangamjiig ni bas boli. Bayalagiin sangaa xurdan baiguul. Irged bid avmaar baina
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.51] 2024/4/17
Манай дарга нар гэдэс нь өвдсөн ч толгой өвдсөн ч яагаад гадагшаа нисэж эмчлүүлдэгийн учирыг ойлгож бнуу Монголд хулхи эм өндөр үнээр өөрсдөө шахдаг болхоор
15 | 0 Хариулах
З [66.181.181.188] 2024/4/18
Яг яг.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.176] 2024/4/17
КОВИДр юу тарьсан бэ. Гэнэт гэнэт хүмүүс их явсан шүү зүгээр байж байснаа
4 | 0 Хариулах
Kca [66.181.161.96] 2024/4/17
Ёстой өлөн новшнууд юм даа. Хуваагаад, хуваарилаад авч. Энийгээ бизнес гэх байх даа. 13-р хорооллын буудал дээр нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гэж байхад хамгийн сайн уураг-албумин хийдэг байлаа. Эмийн бизнесийн өлөнгүүд борж дарамталж байгаад хааж авсан. Өнөөдөр 100гр албумин ямар үнэтэй болсон бэ? Хамгийн сайн ариутгагч шингэн фурацилин гэж байв. Монос, Хүрэлбаатар нар хилээр оруулахгүй хориглож байгаад темадин гэдэг худлаа бодис гаргаж авч, тэрэнд нь Эби [хориотой үг] төрийн соёрхол өгч ч байх шиг.
10 | 0 Хариулах
Zochin [103.57.94.171] 2024/4/17
Тусгай зөвшөөрлөөл больчооч дэ. Төр оролцохоор бүх юм ийм л болно. Наад нэг тусгай зөвшөөрлийн комиссоо татан буулгаж үз. Зөвхөн хориглосон эмийн жагсаалт л гарга.
9 | 0 Хариулах
Зочин [59.153.86.108] 2024/4/17
Ийм л бузрууд төрд, төрийн албанд бндаа..Намаар дамжиж албанд тушаалд хүрдэг нь гарцаагүй
6 | 0 Хариулах
Зочин [103.212.119.176] 2024/4/17
мэргэжлийн байтугай энгийн нүдээр харахад л эм нь гэж тэнгэрт хадчихсан. эмнэлгүүд нь ажиллахгүй тоног төхөөрөмжүүдтэй шахааны. тэр нэг балиар Сэлэнгийн Оргил гээд хужаа хүртэл эмнэлэгт тоног төхөөрөмж шахаад. хаа явсан газраа идэж явна. Хүрэлбүх шиг бас таахалзаад л төр удирдахад юугаа та нар биеэ таахалзуулаад байдаг юм
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.176] 2024/4/17
аргагүй л МАНы архаг авгай нарын сайд хийж байсан яамууд бүр өт хорхойндоо баригдчихсан.
5 | 0 Хариулах
Irgen [122.201.31.74] 2024/4/17
Negdmel ashig sonirholtoi, hamaaral buhii gedgee yag in geed gargaad tavih ystoi ym bna. Ene shinjeech mash zuv ajillaj. Tegehgui bol zarim ni bi hamaaralgui tiim company medehgui geed bichsen bsan.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.45] 2024/4/17
энэ салбарыг чинзориг цэвэрлэж чадахгүй байсаар сонгуультай золгоно улс төрийн намуудын өгөөш болжээ дээ хөөрхий
3 | 0 Хариулах
Иргэн [217.33.89.45] 2024/4/17
Эм бол хүнсний аюулгүй байдлаас ч илүү анхаарал хандуулах сэдэв. Өндөр хөгжилтэй орнууд эм, хүнсний онцгой бүрэн эрхтэй хараат бус агентлаг байгуулж Нэгд, аюулгүй байдал Хоёрт, чанар Гуравт, стандартыг хатуу хянадаг
3 | 0 Хариулах
Зочин [185.139.138.155] 2024/4/17
SOS Medica Монголд орж ирдэг эмүүдийг чанаргүй баталгаагүй гээд голоод авдаггүй, энэ газар Монголд байгаа гаднынхны эмчилгээг хариуцдаг, эмээ Англиас татдаг
9 | 0 Хариулах
Зочин [213.230.118.229] 2024/4/17
ер нь биобэлдмэл үйлдвэрлэнэ гэж байхаар зүгээр л сайн үйлдвэрүүдээс Улс өөрөө иммуноглобулин, Альбуминаа гэрээлж авчирж болдоггүй юм уу, тэр хүүучин үйлдвэр дээр биобэлдмэл үйлдвэрлүүлнэ гэж бодож байгаа нь өөрөө хэт хоцрогдсон байна
0 | 0 Хариулах
Зочин [213.230.118.229] 2024/4/17
биобэлдмэл үйлдвэрлэх гэж байгаа бол бараг шинээр тоног төхөөрөмж, байр савтай шинэ үйлдвэр л барина, одоо байгаа хоцрогдсон соц технологиор биобэлдмэл үйлдвэрлэхгүй ээ, барилга нь хүртэл агаарын урсгал нь зөв байхаас эхлүүлээд стандарт өөр, технологийн шилжүүлэг хийхэд л гадны үйлдвэрээс дор хаяж 1 сая доллар орж магад, юугаа бодож 280 сая төгрөгөөр иммуноглобулин үйлдвэрлээд ийм хоцрогдсон ажил хийж байна аа, Нарантуяа гэж хүн яаж ЭЭХХЗГ-н н дарга болсым бэ, юугаа ч мэдэхгүй хоцрогдсон хүн байна, тоног төхөөрөмж нь ч их үнэтэй, ийм орчин үеийн технологи Орост ч байхгүй одоо л Орос өөрсдөө хийе гээд Засгийн газар нь санхүүжүүлнэ гээд Италийн үйлдвэртэй хамтраад эхэлж байна
4 | 0 Хариулах
Зочин [213.230.118.229] 2024/4/17
зах зээлээс эргүүлэн татахад ямөр нөхцөл үүссэн нь яригдсангүй, ямар ч нотолгоогүйгээр зах зээлээс татна гэж юу байхав ямар нөхцөл гарснаа нууж байна
2 | 0 Хариулах