Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний улирлын үзүүлэлтүүдийг өнөөдөр Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний улирлын байдлаар 37.4 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 6.4 их наяд төгрөгөөр буюу 20.8 хувиар өссөн байна.
Уг өсөлтөд:
Нийт төгрөгийн хадгаламжийн хэмжээ 18.1 их наяд төгрөг байна. Үүнээс 84.3 хувь нь иргэдийн хадгаламж, 15.7 хувь нь аж ахуйн нэгж байгууллагуудын хадгаламж байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдэл гуравдугаар сарын эцэст 29.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.9 их наяд төгрөг болж 25.4 хувиар нэмэгджээ.
Үүнд:
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 58.9 хувь нь иргэдийн зээл, 36.6 хувь нь хувийн байгууллагынх, 0.6 хувь нь төрийн байгууллагынх 0.9 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагын зээлүүд эзэлж байна.
Чанарын ангиллаар авч үзвэл хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 25.8 их наяд, анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 1.3 их наяд, чанаргүй зээл 2.1 их наяд төгрөг болжээ.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 88.6 хувь нь хэвийн зээл, 4.3 хувь нь анхаарал хандуулах зээл, 7.1 хувь нь чанаргүй зээл эзэлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!