Сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгохоор болжээ.
Улсынхаа нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа тул холбогдох журмын дагуу ийнхүү шагнахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдсэн байна.
Баг тамирчдад олгох шагналын 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах аж.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!