Маргааш Замын-Үүдийн авто замын боомт ажиллахгүй нь.
Тодруулбал 2024 оны дөрөвдүгээр сарын 4-нд ханш нээгдэх тул БНХАУ-д бүх нийтээрээ амрах юм байна. Энэ өдөр тус улстай хиллэдэг Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Баянхошуу, Хавирга авто замын боомт түр хаагдана. Харин Сүмбэр боомт дөрөвдүгээр сарын 4, 5-нд хоёр өдөр ажиллахгүй байх хуваарьтай байна.
Замын-Үүдийн төмөр замын боомт болон ганцхан Булган авто замын боомт хэвийн ажиллана.
Энэ сарын 28-30-нд ОХУ-тай хиллэдэг авто замын зарим боомт түр хаагдах хуваарьтай байна.
Дэлгэрэнгүй хуваарь:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!